Clover, PayBright компаниуд хамтран Канадын ЖДҮ эрхлэгчдэд BNPL/Одоо аваад дараа төл/ үйлчилгээг санал болгож эхэлжээ

Төлбөр тооцоо, финтекийн үйлчилгээ үзүүлэгч Fiserv компани Канадын одоо аваад дараа төлөх нөхцөлт төлбөрийн тэргүүлэх үйлчилгээний компани болох PayBright-тэй нэгдэж, Clover POS платформыг ашигладаг Канадын жижиг бизнес эрхлэгчдэд уг төлбөрийн нөхцөлийг өөрсдийн үйлчлүүлэгчдэдээ санал болгох боломжийг олгож эхэлжээ.

Clover програмыг ашигладаг худалдаа эрхлэгчид апп-ийг татан авч PayBright үйлчилгээг идэвхжүүлснээр хэрэглэгчдэдээ хоёр долоо хоног эсвэл сар тутам төлбөр гүйцэтгэх сонголтуудыг санал болгох аж.

Fiserv-ийн Канадын зах зээлийг хариуцсан захирал Брайан Грийн, хэлэхдээ “PayBright-ийн боломжуудыг Clover платформтой хослуулснаар манай жижиг бизнес эрхлэгчид хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангах, шинэ хэрэглэгч татах, борлуулалтын хэмжээг ихэсгэх боломжийг олгодог энэхүү зах зээлд тэргүүлэгч BNPL шийдлийг ашиглах боломжтой боллоо” хэмээжээ.

Өнгөрсөн жил Торонтод суурьтай PayBright компани нь АНУ-ын BNPL салбарын тэргүүлэгч компани болох American Affirm-д 340 сая канад доллараар худалдагдахыг зөвшөөрсөн билээ.

Монголын Финтекийн Холбоо



5 сарын 12, 2021