2024 он гэхэд онлайн бус дэлгүүрийн борлуулалтын 7 хувь нь л бэлэн мөнгөөр хийгдэх төлөвтэй байна
Төлбөрийн процессингийн үйлчилгээ үзүүлэгч Ворлдпэй /Worldpay/ компани 2024 он гэхэд Их Британи улсад хийгдэх нийт оффлайн, дэлгүүр доторх борлуулалтын ердөө 7 хувь нь л бэлэн мөнгөөр хийгдэнэ хэмээн тооцоолжээ.
Тус судалгаагаар Их Британид хийгдэж буй дэлгүүрүүдийн оффлайн борлуулалтад бэлэн мөнгөний эзлэх хувьд 2019 онд 27 хувь байсан бол өнгөрсөн онд цар тахлын нөхцөл байдал хэрэглэгчдийн сонголтод нөлөөлснөөр 13 хувь хүртэл буурсныг дурджээ.
Түүнчлэн судалгаанд оролцсон бусад улсуудад бэлэн мөнгөний хэрэглээ 2020 онд 10 хувиар буурч нийт гүйлгээний 20 орчим хувийг эзлэх болжээ.
Worldpay-ийн судалгаа нь Денмарк, Норвеги, Швед зэрэг Европын олон улсууд 2024 он гэхэд бараг бэлэн мөнгө хэрэглэхгүй болно хэмээн таамаглажээ. Үүнээс үүдэлтэйгээр карт болон мобайл гар утсаарх төлбөр төлөлт ихсэх бөгөөд 2024 он гэхэд нийт борлуулалтын төлбөр тооцооны гуравны нэгийг мобайл утсаарх төлбөрийн хэрэгсэл бүрдүүлэх аж.
Emea, Worldpay-ийн ерөнхий менежер Пит Уиксс: “Энэхүү судалгаа нь ердөө 12 сарын хугацаанд хэрэглэгчийн зан төлөв дэх өөрчлөлтийн хурд, цар хүрээг харуулж байгаа. Энэ нь нэг талаас бизнес эрхлэгчдэд үр ашгийг оновчтой болгох, жолоодох шинэ боломжийг нээж өгч байгаа боловч бид энэ шилжилтэд анхааралтай хандах хэрэгтэй. Учир нь рестораны цайны мөнгө, сайн үйлсийн хандив зэрэг эдийн засгийн зарим чухал хэсэг нь бэлэн мөнгийг ашигласаар байгаа. Банк, төлбөр тооцооны технологийн эдгээр системүүдийг ашигладаггүй хэсэг ч нийгэмд байгаа. Тиймээс финтек компаниуд болон зохицуулагч байгууллагууд хамтран ажиллаж энэ шилжилтэд нийцсэн шийдлүүдийг гаргаж өгөх хэрэгтэй. Түүнчлэн технологийн тусламжтайгаар үйлчилгээ хүрэхгүй байгаа хэсэгт санхүүгийн хүртээмжийг сайжруулах шаардлагатай юм.” гэсэн бол Which? компанийн “Money Content” -ийн захирал Gareth Shaw: “Хэрэв бид бэлэн мөнгөнөөс холдох энэ шилжилтэд болгоомжтой авч үзэхгүй бол эдгээр төлбөрийн арга хэрэгслүүдийн давуу талыг ашиглах боломжгүй, ашиглахад бэлэн бус байгаа олон тооны хүмүүсийг бид эрсдэлд хүргэнэ” гэжээ.
Монголын Финтекийн Холбоо
- МОНГОЛЫН ФИНТЕКИЙН ӨНӨӨГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ФИНТЕК ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ КОМПАНИУД
- 2022 ОНД АЖИГЛАХ ХЭРЭГТЭЙ ФИНТЕК САЛБАРЫН 5 ЧИГ ХАНДЛАГА
- Финтек салбарынхан ирээдүйгээ ингэж харж байна
- ФИНТЕК ЗЭЭЛ: ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ, P2P, BNPL, МОНГОЛЫН СОРИЛТУУД
- ЦАХИМ ХУДАЛДААНЫ ТОП 5 ФИНТЕК
- ДЭЛХИЙН ТОП 4 ХӨРӨНГИЙН ЗАХ БҮХИЙ FINTECH-ҮҮД
- ДЭЛХИЙН ТОП 7 БРОКЕР ФИНТЕК
- ФИНТЕК ГЭЖ ЮУ ВЭ?
- ДААТГАЛЫН ШИЛДЭГ 5 INSURTECH
- ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ТОП 5 ФИНТЕК
- ТӨЛБӨРИЙН ТООЦООНЫ ДЭД БҮТЭЦ: АТМ-ИЙН ГҮЙЛГЭЭНИЙ БОЛОВСРУУЛАЛТ
- ДЭЛХИЙН ФИНТЕКИЙН ЗАХ ЗЭЭЛД ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТУУД
- МОНГОЛЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМИЙН ДЭД БҮТЭЦ
- ДЭЛХИЙН ФИНТЕК САЛБАРЫН АМЖИЛТЫН ТҮҮХҮҮД
- КРИПТОВАЛЮТ АРИЛЖААНЫ ШИЛДЭГ 5 ФИНТЕК
- Финтек зээлийн үйл ажиллагаа эрхлэгчидтэй уулзалт хийлээ
- Storepay
- Steppe group
- ARD
- POCKET АППЛИКЕЙШН танилцуулга
- HI PAY АППЛИКЕЙШН танилцуулга
- Grapecity: Финтекийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга
- “Zeely“ танилцуулга
- SupPAY танилцуулга
- Robinhood 70 сая долларын торгуулийг АНУ-ын СЗХ-д төлөхөөр болжээ
- VTB болон Visa компани ‘pay-by-glance’ програмаа тестэлж байна
- Их Британи, Скандинавын орнууд нээлттэй банкны системд бэлэн байдлыг тэргүүлж байна
- ComplyAdvantage компани Goldman Sachs-аас 20 сая долларын хөрөнгө оруулалт нэмж авчээ
- US Bank видео банкны үйлчилгээ үзүүлж байна
- HSBC банк, ING групп нар BNPL үйлчилгээ үзүүлэгч Divido компанид хөрөнгө оруулжээ
- 2024 он гэхэд онлайн бус дэлгүүрийн борлуулалтын 7 хувь нь л бэлэн мөнгөөр хийгдэх төлөвтэй байна
- American Express нислэгийн төлбөрт BNPL загварыг нэвтрүүллээ
- Clover, PayBright компаниуд хамтран Канадын ЖДҮ эрхлэгчдэд BNPL/Одоо аваад дараа төл/ үйлчилгээг санал болгож эхэлжээ
- Итали улс дижитал батлан даалтын гэрээний блокчэйн гаргахаар болжээ
- Икигай компани 1.2 сая фунт стерлинг цуглуулах кампанит ажил эхлүүллээ
- Энэтхэгийн Нөөцийн банк дата хадгалалтын журмыг зөрчсөн American Express-ийн эсрэг арга хэмжээ авжээ
- Норвеги улс төв банкны дижитал валютаа/CBDC/ тест хийхэд бэлдэж байна.