US Bank видео банкны үйлчилгээ үзүүлж байна

US банкнаас харилцагчидтайгаа видеогоор харилцан онлайнаар дэлгэцээ хуваалцан хамтран харах боломжтой үйлчилгээг танилцууллаа.

Хамтран үзэх уг функц нь үйлчлүүлэгч, банкир хоёр онлайнаар мобайл банкаа хамтран харах боломжийг олгох аж. Үүний тулд харилцагч ямар нэгэн програм суулгах шаардлагагүй. Зөвхөн шаардлагатай хамгаалалттай кодоор нэвтрэхэд хангалттай ажээ.

Тус банкны зүгээс цар тахлын үед их хэрэгтэй хэрэгсэл болсныг баталсан тухайгаа хэлсэн бөгөөд 2020 онд хагас сая гаруй тооны онлайн уулзалт хийж, үйлчилгээ үзүүлжээ. Харин 2021 онд энэ төрлийн үйлчилгээний тоог 2 саяд хүргэхээр төлөвлөжээ.

Ингэснээр банкны харилцагчид илүү өөрт нь чиглэсэн, зориулсан, илүү баталгаатай, хамгаалагдсан мэдрэмж авахад тусалж байгаа аж. Гэрээсээ эсвэл ажлаасаа гарахгүйгээр банкны ажилтнуудтай уулзах боломжийг олгож буйдаа тэд туйлын баяртай байна гэжээ.

Монголын Финтекийн Холбоо



6 сарын 08, 2021