ComplyAdvantage компани Goldman Sachs-аас 20 сая долларын хөрөнгө оруулалт нэмж авчээ

Хиймэл оюунд суурилан санхүүгийн гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг ComplyAdvantage компани С төвшний санхүүжилтийн үе шатандаа Голдман Сакс компаниас 20 сая долларын хөрөнгө оруулалт нэмж авснаар нийт 70 сая долларын санхүүжилт босгожээ.

Тус компанийн С төвшний хөрөнгө оруулалтыг Ontario Teachers’ Pension Plan Board-аас зохион байгуулсан бөгөөд Index Ventures болон Balderton Capital компаниуд хөрөнгө оруулсан байна. Хэдий зорилтот хөрөнгө оруулалтын дүнгээ давсан ч Голдман Саксын энэхүү 20 сая долларын хөрөнгө оруулалтыг мөн нэмж авчээ.

Лондонд суурьтай уг стартап компани нь machine learning болон хэлний өгөгдөл боловсруулалт ашиглан банк, финтекийн компаниуд болон бусад байгууллагуудад санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрсдэлээ удирдахад нь туслах модельтой юм.

Тус компанийн өмчийн мэдээллийн сан нь аливаа сөрөг мэдээ, улс төрд нөлөө бүхий этгээдийн жагсаалт, хориг жагсаалт зэрэг сая сая real-time мэдээлэлд үндэслэдэг бөгөөд Америкийн крипто арилжааны Gemini кастодиан, Австралийн төлбөр тооцооны Beem аппликейшн, Английн чалленжер банк болох OakNorth банк зэрэг хурдацтай өсөж буй компаниуд үйлчлүүлж байгаа ажээ.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард уг компани нь стартаппуудад мөнгө угаалтын эсрэг программуудаа үнэгүй ашиглах боломжийг санал болгож, эхний үе шатандаа яваа мөнгө угаахтай тэмцэх программаа зах зээлд танилцуулсан байна.

Монголын Финтекийн Холбоо



6 сарын 11, 2021