Их Британи, Скандинавын орнууд нээлттэй банкны системд бэлэн байдлыг тэргүүлж байна

Мастеркартаас явуулсан Европын 10 орноос авсан судалгаагаар хэрэглэгчдийн бэлэн байдал, олон тооны банкны API, зохицуулагч байгууллагуудын хурдтай арга хэмжээний ачаар Их Британи, Скандинавын орнууд нээлттэй банкны системийн хөгжүүлэлт, ашиглалтад дэлхийд тэргүүлж байна.

“Нээлттэй банкны системийг ашиглахад бэлэн байдлын индекс — Европ дахь нээлттэй банкны системийн ирээдүй” нэрт уг тайланд Их Британи, Скандинавын орнуудад ухаалаг утас, онлайн банкны хэрэглээ маш сайн тархсан, шаардлагатай үзүүлэлтүүдийг сайтар хангасан хэмээн дүгнэжээ.

2016 онд байгуулагдсан Их Британийн Нээлттэй Банкны Системийг Хэрэгжүүлэх Байгууллагын үзэж буйгаар 294 орчим финтекийн болон төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч компаниуд Их Британийн экосистемд нэгдээд байгаа аж. Тэдгээрийн 102 нь өөрсдийн зах зээлдээ уг системийг хэрэгжүүлж эхлээд буй юм.

Скандинавын улсуудын хамтын ажиллагааны загварууд болон P27 санаачилга нь бүс нутгийн нээлттэй банкны бэлэн байдалд ихээхэн тус авчирч байгаа бөгөөд Нордеа Групп, DNB Банк тэргүүтэй ихэнх Нордикийн банкууд нээлттэй банкны стратегитай болжээ.

Mastercard-ийн Нээлттэй Банкны дэд захирал Жим Уодсворт “Европын улсуудын хөгжүүлсэн PSD2 тэргүүтэй загваруудыг ашиглан Европын бүх банкууд бүрэн нээлттэй банкны систем руу явж байна. Харин Их Британи, Нордикийн орнууд хэрэглэгчдийн бэлэн байдлын өндөр зэрэглэл болон аль хэдийн хэрэгжүүлж эхэлсэн олон шийдлүүдийнхээ тусламжтайгаар энэ үйл ажиллагаанд тэргүүлж байна “ хэмээлээ.

Монголын Финтекийн Холбоо



6 сарын 18, 2021