Robinhood 70 сая долларын торгуулийг АНУ-ын СЗХ-д төлөхөөр болжээ

АНУ дахь Санхүүгийн Салбарын Зохицуулах Газар (FINRA) нь Robinhood компанид 57 сая долларын торгууль ногдуулж, олон мянган “хохирсон үйлчлүүлэгчид” -ийн нөхөн төлбөр болон хүүгийн төлбөрт 12,6 сая долларыг төлөхийг үүрэг болгожээ.

Тус Зохицуулах газраас Robinhood компанийг 2020 оны 3-р сард хэрэглэгчдэдээ төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж, системийн асуудалтай хэрнээ олон мянган хэрэглэгчдэд зохисгүй үед арилжааны зөвшөөрөл олгож хохироосон хэмээн үзсэн байна.

Robinhood нь өнгөрсөн хэдхэн жилийн дотор хэдэн сая хэрэглэгчдийг татаж, олон тэрбум долларын үнэлгээнд хүрээд байсан бөгөөд финтекийн зах зээлийн хамгийн амжилттай түүхүүдийн нэгэнд тооцогдож явсан билээ. Гэсэн хэдий ч энэхүү амжилт нь араасаа хэд хэдэн асуудлыг дагуулж, чихнээсээ хонх уях болсон юм.

Өнгөрсөн 12-р сард уг компани нь туршлагагүй хөрөнгө оруулагчдыг хохироосонтой холбоотойгоор АНУ-ын Хөрөнгө, үнэт цаасны хорооноос 65 сая доллараар торгуулсан билээ. Санхүүгийн үйлчилгээг бүгдэд ойлгомжтой болгоно хэмээх эрхэм зорилготой тус компани нь хэрэглэгчдээ төөрөгдүүлэх худал мэдээллээр хангасан тухай ”FINRA”-аас мэдээлэлжээ. Уг буруутай үйл ажиллагааны улмаас 2020 оны зургадугаар сард нэгэн хэрэглэгч нь амиа егүүтгэсэн тохиолдол ч гарчээ.

Түүнчлэн “Due Diligence” буюу хэрэглэгчдийг хүлээн зөвшөөрөхдөө сайтар хянан шалгалт хийгээгүй тухай асуудал нь ч мөн сөхөгджээ.

Уг торгууль нь “FINRA”-аас урьд өмнө нь ногдуулж байсан хамгийн өндөр дүнтэй торгууль аж. Robinhood нь торгуулийн дүнг хүлээж аваагүй ч бас үгүйсгээгүй байна.

Эх сурвалж: finextra

Монголын Финтекийн Холбоо



7 сарын 01, 2021