“Zeely“ танилцуулга
Бүтээгдэхүүний нэр: ZEELY АППЛИКЕЙШН
Финтекийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл: Цахим зээлийн үйлчилгээ
ZEELY аппликейшний танилцуулга:
Zeely нь сэтгэл зүйн шинжлэх ухаанд суурилсан, харилцагчийг таних дэвшилтэт технологийг өөртөө агуулсан цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч финтек аппликейшн юм. Zeely аппликейшний бизнесийн модел нь харилцагчийн санхүүгийн чадавхад бус сэтгэл зүйн болон зан төлөвийн чадавхад суурилж тэднийг үнэлдгээрээ онцлогтой. Zeely финтек аппликейш нь орлого түвшин бага, эд хөрөнгөө нотлох боломжгүй, цахим банкны мэдээллээ нууцлахыг хүсдэг зэрэг асуудлаас үүдэн зээл авч чаддаггүй бүхий л хариуцлагатай хувь хүмүүсийг таньж, тэдэнд санхүүгийн асуудлаа хялбараар шийдэх боломжийг санал болгодог.
Тухайн бүтээгдэхүүн нь ямар онцлог финтекийн модел ашиглаж бүтээгдсэн эсвэл бүтээгдэж буй талаар мэдээлэл
Zeely аппликейшн нь сэтгэл судлал, технологит тулгуурласан санхүүгийн тэгш боломжийг бүрдүүлэх инноваци юм. Сэтгэл судлалын шинжлэх ухааны онол, аргачлалыг технологитой (IT, AI) хослуулан санхүүгийн үйлчилгээний Zeely гар утасны аппликейшнийг бүтээснээр уламжлалт зээлийн үнэлгээний шалгуурт тэнцээгүй олон мянган иргэдэд амьжиргаагаа дэмжих боломж бүрдүүлсээр байна. Хэрэглэгчийн бүртгэл, цахим гэрээ, хиймэл оюун ухаанд суурилсан шуурхай шийдвэр гаргалт гэх мэт 4 минутанд багтах үйл явцын дагуу ажилладаг.
Зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хугацаа: 2018 оноос эхлэн 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Зах зээлд гарсан хугацаа: 2018 оны 08-р сарын 23
Зээлдэгчдийн тоо: 21 мянга харилцагч
Аппликейшнд бүртгүүлсэн нийт харилцагчдын тоо: 154 мянга
Аппликейшн таталтын тоо: давхардсан тоогоор 209 мянган удаагийн таталт
Zeely кредит скорингийг үйл ажиллагаандаа ашигласнаар Хатан Суудал ББСБ шинэ харилцагчийг таньж зээл олгох цагаа хамгийн багадаа 8 дахин хэмнэж чадсан.
Уламжлалт үйл ажиллагаатай үед бид шинэ харилцагчийг таньж, зээл олгоход ойролцоогоор 8 цаг зарцуулж байв.
- Харилцагч салбарт очиж зээл авах хүсэлт гаргах ба орлого нотлох бусад бичиг баримтуудыг бүрдүүлж өгнө.
- Эдийн засагч харилцагчийн мэдээллийг хүлээн авч зээлийн судалгааг эхлүүлнэ
- Зээлийн хорооны хурлаар зээл олгох эсэх шийдвэр гарна
- Зээл олголтыг нягтлан бодогч эсвэл бүртгэлийн ажилтан хийнэ
- Харилцагч дахин салбарт ирж зээлийн гэрээнд гарын үсэг зурна
Zeely скоринг ашигласан үед шинэ харилцагчийг таньж зээл олгох цагийг 1 болгож чадсан.
- Харилцагч сэтгэл зүйн асуулгыг бөглөж, тэнцсэн тохиолдолд зээл авах хүсэлтээ онлайнаар гаргана. Орлого нотлох бусад бичиг баримтуудыг бүрдүүлэх шаардлагагүй.
- Эдийн засагч харилцагчийн мэдээллийг хүлээн авч харилцагчтай холбогдон онлайнаар гэрээ байгуулна
- Зээл олголт автоматаар хийгдэнэ. Харилцагч дахин салбарт ирж зээлийн гэрээнд гарын үсэг зур
Зах зээлийн хэрэгцээ шаардлага:
−Дэлхий дахинд зээлийн түүх, барьцаа, нотолгоогүйн улмаас зээл авч чаддаггүй 1.7 тэрбум гаруй хүн ядуурал руу ойртсоор байна.
−Монгол улсад цалинтай 1,1 сая хүний 60% нь шаардлагатай бичиг баримт, нотолгоог хангаж чаддаггүйн улмаас найдвартай газраас зээл авч чаддаггүй.
−Хүн бүрт зээлийн түүх,санхүүгийн нөөц байхгүй ч сэтгэл зүйн нөөц бүгдэд бий
Бүтээгдэхүүний үнэ цэнэ:
−Тэгш боломжийг бүрдүүлж, санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн
−Хэрэглэгчийн цахим банкны нууц мэдээлэлд халдахгүй
−Эд хөрөнгөө барьцаалж зээл авах, өрийн дарамтанд унахаас хэрэглэгчийг сэргийлсэн
−Эрсдэлгүй зээл олголт
−Хаана ч байхгүй цаг хугацаа хэмнэсэн шийдэл
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн монгол инноваци
−Бид хэрэглэгч зээлээ эргэн төлөх магадлалыг урьдчилан таамаглах загварыг Сэтгэл судлалын онол, туршилт судалгаанд тулгуурлан нээн илрүүлсэн бөгөөд бидний нээлт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн билээ.
- 20 жилийн ойн баярын мэнд хүргэе
- МОНГОЛЫН ФИНТЕКИЙН ӨНӨӨГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ФИНТЕК ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ КОМПАНИУД
- 2022 ОНД АЖИГЛАХ ХЭРЭГТЭЙ ФИНТЕК САЛБАРЫН 5 ЧИГ ХАНДЛАГА
- Финтек салбарынхан ирээдүйгээ ингэж харж байна
- ФИНТЕК ЗЭЭЛ: ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ, P2P, BNPL, МОНГОЛЫН СОРИЛТУУД
- ЦАХИМ ХУДАЛДААНЫ ТОП 5 ФИНТЕК
- ДЭЛХИЙН ТОП 4 ХӨРӨНГИЙН ЗАХ БҮХИЙ FINTECH-ҮҮД
- ДЭЛХИЙН ТОП 7 БРОКЕР ФИНТЕК
- ФИНТЕК ГЭЖ ЮУ ВЭ?
- ДААТГАЛЫН ШИЛДЭГ 5 INSURTECH
- ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ТОП 5 ФИНТЕК
- ТӨЛБӨРИЙН ТООЦООНЫ ДЭД БҮТЭЦ: АТМ-ИЙН ГҮЙЛГЭЭНИЙ БОЛОВСРУУЛАЛТ
- ДЭЛХИЙН ФИНТЕКИЙН ЗАХ ЗЭЭЛД ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТУУД
- МОНГОЛЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМИЙН ДЭД БҮТЭЦ
- ДЭЛХИЙН ФИНТЕК САЛБАРЫН АМЖИЛТЫН ТҮҮХҮҮД
- КРИПТОВАЛЮТ АРИЛЖААНЫ ШИЛДЭГ 5 ФИНТЕК
- Финтек зээлийн үйл ажиллагаа эрхлэгчидтэй уулзалт хийлээ
- Storepay
- Steppe group
- ARD
- POCKET АППЛИКЕЙШН танилцуулга
- HI PAY АППЛИКЕЙШН танилцуулга
- Grapecity: Финтекийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга
- “Zeely“ танилцуулга
- SupPAY танилцуулга
- Robinhood 70 сая долларын торгуулийг АНУ-ын СЗХ-д төлөхөөр болжээ
- VTB болон Visa компани ‘pay-by-glance’ програмаа тестэлж байна
- Их Британи, Скандинавын орнууд нээлттэй банкны системд бэлэн байдлыг тэргүүлж байна
- ComplyAdvantage компани Goldman Sachs-аас 20 сая долларын хөрөнгө оруулалт нэмж авчээ
- US Bank видео банкны үйлчилгээ үзүүлж байна
- HSBC банк, ING групп нар BNPL үйлчилгээ үзүүлэгч Divido компанид хөрөнгө оруулжээ
- 2024 он гэхэд онлайн бус дэлгүүрийн борлуулалтын 7 хувь нь л бэлэн мөнгөөр хийгдэх төлөвтэй байна
- American Express нислэгийн төлбөрт BNPL загварыг нэвтрүүллээ
- Clover, PayBright компаниуд хамтран Канадын ЖДҮ эрхлэгчдэд BNPL/Одоо аваад дараа төл/ үйлчилгээг санал болгож эхэлжээ
- Итали улс дижитал батлан даалтын гэрээний блокчэйн гаргахаар болжээ
- Икигай компани 1.2 сая фунт стерлинг цуглуулах кампанит ажил эхлүүллээ
- Энэтхэгийн Нөөцийн банк дата хадгалалтын журмыг зөрчсөн American Express-ийн эсрэг арга хэмжээ авжээ
- Норвеги улс төв банкны дижитал валютаа/CBDC/ тест хийхэд бэлдэж байна.