КРИПТОВАЛЮТ АРИЛЖААНЫ ШИЛДЭГ 5 ФИНТЕК
Криптовалют гэж юу вэ?
Криптовалют гэдэг нь криптографи (шифр болгон хөрвүүлэх систем)-р баталгаажсан дижитал эсвэл виртуал валютыг хэлдэг бөгөөд криптовалютыг хуурамчаар үйлдэх, давхар зарцуулах зэрэг боломжгүй байдаг. Криптовалютууд нь ихэвчлэн төвлөрсөн бус блокчейн технологид суурилсан байдаг. Блокчейн бол олон тооны компьютерууд дээрх гүйлгээг бүртгэхэд ашигладаг блок гэх, төвлөрсөн бус, нийтэд нээлттэй бүртгэлүүдээс бүрдэх дижитал бүртгэлийн систем юм. Үндсэндээ блокчейн технологи нь мэдээллийг он цагийн дэс дарааллаар хадгалж, нээлттэй шилэн дансны зарчмаар бүртгэдэг, төвлөрсөн бус буюу дундын зуучлагч байгууллагаар дамждаггүй технологи тул цаг хугацаа хэмнэх, шимтгэлийн зардлыг бууруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах давуу талуудыг бий болгож байна.
Тэгвэл энэ удаагийнхаа нийтлэлээр бид криптовалют арилжааны шилдэг таван компанийг тоймлон хүргэж байна.
1. Coinbase
Web: www.coinbase.com
Юу хийдэг вэ?
Coinbase бол биткоин зэрэг криптовалют худалдаж авах, зарах, хадгалах боломжийг олгодог криптовалютын платформ юм. Тус компанийг 2012 онд үүсгэн байгуулсан бөгөөд 2021 оны 3-р сарын байдлаар арилжааны хэмжээгээрээ АНУ-ын хамгийн том крипто валютын бирж болжээ.
Ямар загвар ашигладаг вэ?
Coinbase-н бизнесийг үндсэн дөрвөн чиглэлд хуваавал:
COINBASE & GDAX: Coinbase нь Global Digital Asset Exchange буюу (GDAX) нэртэй захиалгын хөрөнгийн бирж болон Coinbase нэртэй брокерын аль алинаар нь ажилладаг. Мэргэжлийн арилжаа эрхлэгчид (криптоассет хедж сан гэх мэт) GDAX дээр криптоассет(криптовалют) худалдаж авах, мөн зарахаас гадна зах зээлийн дундаж үнийг тодорхойлдог. Ингэснээр Coinbase (брокер) нь жижиг хөрөнгө оруулагчдад (хувь хүмүүс, жижиглэнгийн худалдаа эрхлэгч гэх мэт) криптоассетийг тогтоосон зах зээлийн дундаж үнээр худалдаж авах, борлуулах боломжийг өгөх бөгөөд дундаас нь шимтгэл авах байдлаар ажилладаг байна. Coinbase-ийн брокер нь криптоассетийг гадны биржээс биш GDAX-с худалдаж авдаг бөгөөд энэ нь найдвартай мөн аюулгүй хөрөнгийн хөрвөх чадварын эх үүсвэрийг дотооддоо бий болгож буй явц юм.
Coinbase-ийн брокерын хураамж нь хэрэглэгчийн төлбөрийн хэлбэрээс хамааран ойролцоогоор 1.5% -иас 4.0% хооронд хэлбэлздэг; зээлийн картын хэлбэр нь банкны шилжүүлгээс хураамж өндөртэй байдаг.
CUSTODY: Мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хедж сангууд, хөрөнгийн менежерүүд, хуримтлалын сангууд-д криптовалютаар арилжаа хийхэд санхүүгийн хяналт, хамгаалалт, болон багтаамжийн шийдлийг олгодог үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь Цахиурын хөндий гэгдэх Wall Street-н томоохон бизнес эрхлэгчдэд зориулагдсан бөгөөд анхны тохиргооны төлбөр $ 100,000 AUM (assets under management буюу менежмент доорхи хөрөнгө) дээр сар бүр үндсэн 10 оноо, хамгийн багадаа 10 сая долларын үлдэгдэлтэй байх хэрэгтэй аж.
COINBASE WALLET: Coinbase Wallet бол зөвхөн хэрэглэгч өөрөө удирдаж болох криптовалютын түрийвч ба DApp ( Decentralized applications буюу Төвлөрсөн бус програм гэдэг нь компьютерийн тархсан тооцоолох систем дээр ажилладаг програмыг хэлнэ.) хөтөч юм. Энэ нь хэрэглэгчдийн түрийвчний хувийн түлхүүрийг (криптовалютын өмчлөлийг илэрхийлдэг) Coinbase.com шиг төвлөрсөн биржээр биш харин хэрэглэгчийн мобайл төхөөрөмж дээр шууд хадгална гэсэн үг юм.
Яагаад амжилттай яваа вэ?
Олон төрлийн криптовалют: Coinbase нь хөрөнгө оруулалт, арилжааны зорилгоор 25 гаруй төрлийн криптовалют санал болгодог.
Хэрэглэгчдэд зориулсан хялбар интерфэйс: Тус платформд хэдхэн минутын дотор бүртгүүлж, криптовалют худалдаж авах боломжтой бөгөөд криптовалют хэрхэн ажилладаг талаар илүү ихийг мэдэх хүсэлтэй хэрэглэгчдэд криптовалютын урамшуулалттай сургалтын хөтөлбөрийг санал болгодог.
Өндөр хөрвөх чадвар: Coinbase нь хөрвөх чадвар өндөртэй биржүүдийн нэгээр тогтмол нэрлэгдсээр ирсэн бөгөөд энэ нь байнгийн хэлбэлзэлд байдаг зах зээл дээрх үнийн уналтаас хөрөнгө оруулагчдийг хамгаалж өгдгөөрөө онцлог юм.
Coinbase-д 100 гаруй орны 43 сая гаруй хэрэглэгч бүртгэлтэй бөгөөд үүний 2.8 сая нь тус платформд сар бүр тогтмол ханддаг байна. Мөн байгуулагдсан цагаасаа хойш 456 тэрбум долларын арилжаа явуулж, 90 тэрбум гаруй долларын хөрөнгөөр үнэлэгдэх криптовалюттай болжээ.
2. Robinhood
Web: www.robinhood.com
Юу хийдэг вэ?
АНУ-ын Калифорни, Менло Паркт төвтэй санхүүгийн үйлчилгээний компани болох Robinhood нь биржээр арилжаалагддаг сан, үнэт цаас, хувьцаа, опцион арилжах болон криптовалютыг хураамж төлөхгүйгээр худалдаалах боломжийг олгодог платформ билээ. Шилдэг финтекүүдийн нэг болох тус компани нь хэрэглэгчиддээ биткойноос эхлээд Litecoin хүртэлх олон төрлийн криптовалют-д хөрөнгө оруулах боломжийг олгодог бөгөөд 500 сая гаруй долларын санхүүжилттэй тус компани нь одоогоор блокчэйн технологийг дэмждэг санхүүгийн томоохон тоглогчдын нэг болоод буй.
Ямар загвар ашигладаг вэ?
Robinhood-ийн орлогын үндсэн зарчим бол хэрэглэгчдийн арилжаанаас бага хэмжээний хөрөнгө босох явдал юм. Үнэгүй хувьцаа, шимтгэлгүй арилжаа гэх мэт урамшууллыг ашиглан олон тооны хэрэглэгчдийг татах, эдгээр хэрэглэгчдээ хадгалах, арилжааны үйл явц, оролцоог нэмэгдүүлэхийн тулд апп доторх зан авирын сэдлүүд (behavioral triggers буюу зан төлөвт нөлөөлдөг аливаа өдөөл)-р дамжуулан гүйцэтгэхийг зорьдог бөгөөд, эдгээр арилжаанаас payment for order flow (Захиалгын урсгалын төлбөр буюу PFOF) процесс болох аливаа захиалгыг өөр өөр талуудад арилжаалах зорилгоор явуулсны үндсэнд брокерийн авдаг нөхөн олговор ба ашигаар орлого олдог аж.
Мөн аливаа мэдээллийн төвөгтэй байдлыг багасгахын тулд хэрэглэгчиддээ зөвхөн хэрэгтэй, чухал мэдээллийг хүргэхийг хичээдэг бөгөөд мэдээллээ аль болох боловсронгуй болгохыг зорьдог байна. Жишээлбэл, хувьцааны гүйцэтгэлийн төлөвийг энгийн график хэлбэрээр харуулдаг бөгөөд хайлтын цэсээр дамжуулан хэрэглэгчид бүхий л хувьцааны талаархи мэдээллийг олж авах боломжтой.
Хэрэглэгчдийн төлөвийг ногоон (эерэг) эсвэл улаан (сөрөг) гэсэн өнгөөр үзүүлсэн байх бөгөөд, хэрэглэгчид өөрийн портфолио-г тоймлон харах боломжтой. Мөн аливаа хувьцааг 2 хон товшилтоор худалдаж авах боломжтой бөгөөд хийсэн гүйлгээ, хадгаламж, татан авалтаа хэрэглэгчийн дансны түүх хэсгээс хянах боломжтой.
Нөгөө талд Robinhood нь зан төлөвийг өдөөх, олон төрлийн шагнал урамшууллын зарчмыг явуулдаг бөгөөд үүний нэг нь шинэ хэрэглэгчдэд үнэгүй хувьцаа олгох явдал юм. Ихэвчлэн $2.50-аас $10 хооронд үнэлэгдсэн хувьцаа байдаг.
Яагаад амжилттай яваа вэ?
Арилжааны өртөг маш бага бөгөөд бага хэмжээгээр криптовалют арилжах боломжтой: Ихэнх криптовалютын платформууд тодорхой минимум шаарддаг бол Robinhood нь криптовалютыг бага хэмжээгээр арилжах боломжийг олгодог.
Маш энгийн бөгөөд ашиглахад хялбар: Robinhood-ийн гар утасны програм болон вэбсайтыг ашиглахад тун хялбар
Хадгалсан мөнгө рүү шуурхай хандах боломжтой: Robinhood нь хэрэглэгчийн бэлэн мөнгийг зах зээлд маш үр дүнтэй байршуулдаг бөгөөд бүх хэрэглэгчид хадгаламж эзэмших, шуурхай санхүүжилт авах боломжтой ба дансандаа мөнгө байршуулангуут хэрэглэгчийн худалдан авах чадвар нэмэгддэг аж.
2015 оноос хойш албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус апп-ийн хэрэглэгчдийн тоо 2014 онд хагас сая байсан бол 2020 онд 13 сая болж өсчээ.
3. Binance
Web: www.binance.com
Юу хийдэг вэ?
Програм хөгжүүлэгч Чанпенг Жао байгуулсан Binance нь олон төрийн криптовалют арилжах платформоор хангадаг криптовалютын бирж юм. 2021 оны 4-р сарын байдлаар Binance нь арилжааны хэмжээгээрээ дэлхийн хамгийн том криптовалютын бирж болоод байгаа билээ. Binance платформ-р дамжуулан хэрэглэгчид криптовалютаар арилжаа хийх боломжтой бөгөөд хамгийн түгээмэл арилжаалагддаг олон криптовалютыг дэмждэг. Мөн өөрийн крипто түрийвчийг санал болгодог ба өөрийн токен валют Binance Coin (BNB)-тэй.
Ямар загвар ашигладаг вэ?
Binance нь Стандарт биржийн нэгэн адилаар криптовалютын арилжаа, листинг, хөрөнгө босгох, зэрэг үйлчилгээг санал болгодог. Мөн өөрсдийнхөө токенийг гаргах хүсэлтэй криптовалют сонирхогчид Binance-ийн initial coin offerings (ICO) -аар дамжуулан хөрөнгө босгож болдог.
Арилжааны данс нээхийн тулд хэрэглэгчид түрүүнд KYC (Know Your Customer) аюулгүйн шаардлагыг биелүүлэх ёстой. Үүнд иргэний үнэмлэхийн баталгаажуулалт, баримт бичгийн баталгаажуулалт, хаягийн нотолгоо, биометрийн баталгаажуулалт гэх мэт орно. Арилжааны данс амжилттай нээсний дараа хэрэглэгчид криптовалютаа Binance-ээс өгсөн түрийвчэнд байршуулан арилжаалж эхлэх боломжтой.
Binance нь гурван төрлийн худалдааны захиалгыг дэмждэг: Хязгаарт захиалга, зах зээлийн захиалга, зогсох хязгаарт захиалга. Хязгаарт захиалгыг зөвхөн арилжаа эрхлэгчээс тогтоосон хязгаарын үнээр, зах зээлийн захиалгыг хамгийн боломжтой зах зээлийн үнээр гүйцэтгэх бол зогсох хязгаарт захиалга нь үнэ тогтоосон түвшинд хүрсэн тохиолдолд хүчинтэй болдог.
Binance нь арилжааны үйлчилгээнээс гадна blockchain экосистемийг дэмжих бусад хэрэгсэл, платформ, үйлчилгээг санал болгодог. Мөн тус компани нь ICO-ийн эхний шатны ирээдүйтэй төслүүдийг боловсруулахад чиглэсэн Binance Labs нэртэй блокчейн технологийн хурдасгуур хөтөлбөртэй. Энэхүү хөтөлбөрийн дагуу шаардагдах санхүүжилт, зөвлөгөө, хөрөнгө босгох дасгал хийх гэх мэт шаардлагатай бүхий л шийдлийг гаргаж өгөх замаар криптовалютын төслийн багуудад тусалдаг байна.
Тус компани нь LaunchPad нэртэй сайт мөн гаргасан бөгөөд энэхүү сайт-д шинэ блокчейн төслүүд болон API интерфэйсүүдийг байршуулан хэрэгжүүлэх боломжтой сайт юм. 2021 оны 3-р сарын байдлаар тус сайтад 42 төсөл хэрэгжиж эхэлсэн байна.
Яагаад амжилттай яваа вэ?
180 гаруй төрлийн криптовалют: Зах зээл дээр арилжаалагдах боломжтой олон төрлийн криптовалютын сонголтуудтай.
Бага хураамж: Гүйлгээний 0.1%
Олон платфор мыг дэмждэг: Веб платформ, гар утасны программ- iOS, Android үйлдлийн систем, macOS болон Windows бүгдийг дэмждэг.
24/7 ажилтантай холбогдох: Тусламжийн төвтэй 24/7 ярих боломжтой.
Олон төрлийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүд:
Binance JEX: Binance криптовалютын фьючерс ба опционы арилжааны платформ.
Binance P2P арилжаа: Peer-to-peer crypto арилжааны платформ
Binance Crypto зээл: криптовалют барьцаалан зээл авах боломжийг олгоно.
Binance Хадгаламж: хөрөнгийг хүү авахын тулд криптовалютаа зээлдүүлэх боломжийг олгодог.
Binance Chain ба Binance Coin (BNB): Энэхүү олон нийтийг хамарсан blockchain экосистем нь BNB ба DEX дээр тулгуурладаг.
Binance USD (BUSD) ба Binance GBP stablecoin: Binance нь эдгээр зохицуулалттай тогтвортой мөнгөн тэмдэгтүүдийг Paxos Trust Company-тэй хамтран гаргасан.
Binance буяны байгууллага: Энэхүү буяны байгууллага нь дэлхийн тогтвортой хөгжил, blockchain-г хөгжүүлэхэд зориулагдсан.
Trust wallet: албан ёсны, төвлөрсөн бус, аюулгүй Binance түрийвч юм.
Binance Cloud: криптовалютын үйл ажиллагаанд зориулсан криптовалютын солилцооны шийдэл
Binance карт: крипто төлбөрийн карт.
4. Ripple
Web: www.ripple.com
Юу хийдэг вэ?
Ripple бол аливаа санхүүгийн гүйлгээ хийхэд криптовалютын(XRP) болон дижитал төлбөрийн сүлжээний үүрэг гүйцэтгэдэг технологи юм. Компьютер программист Крис Ларсен, Жед МакКалеб нар хамтран 2012 онд АНУ-д төвтэй Ripple Labs Inc компани-г байгуулсан билээ. American Express, BBVA, BMO зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд тус платформын аюулгүй блокчэйн сүлжээгээр дамжуулан төлбөр тооцоо явуулж байна.
Ямар загвар ашигладаг вэ?
Ripple нь XRP ба RippleNet гэсэн хоёр тусдаа хэсгээс бүрдэнэ. XRP нь криптовалют гэж тооцогддог бол RippleNet бол банк, санхүүгийн байгууллага зэрэг аж ахуйн нэгжид зориулсан хураамж багатай мөнгө шилжүүлэг хийх боломжийг олгодог төлбөрийн платформ юм. Ripple-ийн бүх бүтээгдэхүүнүүд өөрийн валют болох XRP ашигладаг бөгөөд өөр нэг бүтээгдэхүүн болох xRapid нь XRP-ийг бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагууд хоёр өөр валютын хооронд "гүүр хөрөнгө" болгон ашигладаг байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн байгууллагууд тухайн хөрөнгөн дүнтэй дүйцэх хэмжээний XRP-ийг худалдаж аваад Ripple-ийн сүлжээгээр бусад аж ахуй нэгж рүү явуулах боломжтой гэсэн үг юм. Ripple үүнийг "гуравдагч этгээдийн хөрвөх чадварын хангамж" гэж нэрлэдэг бөгөөд хоорондоо харилцан холбоогүй бакнуудад тохиромжтой гэж үздэг байна.
XRP-ын хувьд анхнаасаа зөвхөн 100 тэрбум ширхэг үйлдвэрлэгдсэн учир Bitcoin эсвэл Etherium-ээс шиг XRP-ийг олборлох боломжгүй юм. Үүнээс ойролцоогоор 50 тэрбум ширхэг нь криптографаар баталгаажсан эскроу дансанд (escrow account нь хоёр ба түүнээс дээш талуудын хооронд гүйлгээ явагдах үед итгэмжлэгдсэн гуравдагч этгээд тухайн хөрөнгийг гэрээ гүйцэтгэх хүртэл итгэмжлэгдсэн дансанд хадгална гэсэн үг юм) хадгалагддаг. Ripple Labs-с сард нэг удаа 1 тэрбум хүртэлх XRP гаргадаг ба крипто биржүүд болон хөрөнгө оруулагчдад зардаг бөгөөд хэрэв бүхэлд нь зарж борлуулах боломжгүй бол тухайн ширхэгийг дахин эскроу данс руу шилжүүлдэг аж. 2016 оноос хойш Ripple 890 сая гаруй долларын XRP-г зарсан бөгөөд үүнээс 36% -ийг крипто биржүүдэд, 64% -ийг санхүүгийн байгууллагуудад заржээ.
Энэхүү крипто валют нь 13 тэрбум орчим ам.долларын зах зээлийн үнэлгээтэй бөгөөд Bitcoin, Ethereum-ийн дараа гуравдугаарт бичигдэж байгаа боловч энэ нь зөвхөн гүйлгээнд байгаа ширхэгүүд юм. Хэрэв Ripple Labs-ийн эзэмшдэг 100 тэрбум XRP ба эскроу дансанд байгаа XRP-ийг нэмж оруулсан бол зах зээлийн үнэлгээ 31 тэрбум доллар болно гэж Ripple.com мэдээллэсэн билээ.
Яагаад амжилттай яваа вэ?
Шуурхай гүйлгээ: RippleLabs нь гүйлгээг ердөө дөрвөн секундын дотор гүйцэтгэнэ гэж амладаг билээ. Дундаж Bitcoin гүйлгээ нь 60 минут үргэлжилдэг бол Etherium хоёр ба түүнээс дээш минут шаардагддаг. Хурднаас гадна Ripple-ийн сүлжээ нь харьцангуй их хэмжээний гүйлгээг гүйцэтгэдэг. Секундэд Bitcoin 7 ба Ethereum 15 гүйлгээг тус тус гүйцэгтэх боломжтой бол Ripple-ийн сүлжээ нь секундэд ойролцоогоор 1500 гүйлгээг тогтмол боловсруулдаг ба цаашлаад 50,000-т хүрэх чадамжтай гэж мэдэгдэж байна.
Хямд хураамж: XRP-ийн гүйлгээний дундаж төлбөр 0.0002 ам.доллар бөгөөд хамгийн ихдээ 0.42 ам.долларт хүрсэн байна. Ripple одоогоор нэг койныг 1.32 доллараар арилжаалж байна. Зах зээлийн зарим судлаачид үүнийг ирэх 10 жилд 1000 долларын өртөгт хүрнэ гэж үзэж байгаа юм.
Нөлөө бүхий хамтрагчид болон хөрөнгө оруулагчид: Хамгийн том түншүүдийн тоонд American Express, Santander, MoneyGram багтдаг.
5. Gemini
Web: www.gemini.com
Юу хийдэг вэ?
2014 онд АНУ-д үйл ажиллагаагаа эхлүүлсэн Gemini бол дижитал эзэмшлийн кастодиан (хадгаламж)-н үйлчилгээг санал болгодог хувийн, лицензтэй дижитал хөрөнгийн бирж ба Европ, Ази тивд амжилттай үйл ажиллагаагаа өргөжүүлж чаджээ.
Ямар загвар ашигладаг вэ?
Gemini нь хэрэглэгчиддээ bitcoin, зэрэг анхдагч криптовалютыг худалдаж авах, зарах, хадгалах,болон Fiat валютаар( өөрийн үнэ цэнэ байхгүй засгийн газраас олгодог валют) солих боломжийг олгодог. Gemini нь маржин арилжаа санал болгодоггүй тул аливаа захиалгыг бүрэн санхүүжүүлэх шаардлага гардаг бөгөөд богино хугацааны арилжаа хийхийг мөн зөвшөөрдөггүй байна. Хэрэглэгчид өөрийн хэрэгцээнд тохирсон аргаар арилжаа хийх боломжтой олон төрлийн хязгаарт захиалгыг санал болгодог. Үүнд стандарт хязгаарт захиалга, Яаралтай-эсвэл-Цуцлах (Immediate-or-Cancel), Бүтээгч-эсвэл-Цуцлах (Maker-or-Cancel), Зөвхөн дуудлага худалдаа (Auction-Only) хязгаарт захиалгууд ордог. Одоогийн байдлаар зээлийн карт, дебит карт, бэлэн мөнгө, чек ашиглан худалдан авалт хийх боломжгүй бөгөөд худалдан авагч нь банкны дансаа холбон мөнгөн гуйвуулга эсвэл ACH гүйлгээ(аж ахуйн нэгж, засгийн газар, байгууллагаас хэрэглэгчид рүү чиглэсэн цахим шилжүүлэг)-р дамжуулан ашиглах шаардлагатай.
Gemini нь крипто валютын бирж болохын зэрэгцээ үйлчлүүлэгчиддээ кастодианы(хадгаламжийн) үйлчилгээг санал болгодог ба Нью-Йоркийн Санхүүгийн Үйлчилгээний Департаментаас (NYDFS) хэрэглэгчийн нэрийн өмнөөс дижитал хөрөнгийг итгэмжлэн эзэмших тусгай зөвшөөрөлийг албан ёсоор олгосон билээ.
Энгийн хэрэглэгчдэд төлбөргүй, хадгаламжийн дансны төрлийг санал болгодог бөгөөд харин томоохон байгууллагийн хэрэглэгчид офлайн, аюулгүй, аудит хийх боломжтой тусгай хадгалах системээр хамгаалагдсан дансны төрлийг сонгох боломжтой. Тус үйлчилгээ нь төлбөртэй бөгөөд хамтын сан, биржээр арилжаалагддаг сан, хедж сан зэрэг институцийн үйлчлүүлэгчдэд тохиромжтой юм.
Яагаад амжилттай яваа вэ?
Олон улсын хамрах хүрээ: Одоогоор Невада болон Хавай-с бусад АНУ-ын бүх мужууд, Их Британи, Пуэрто Рико, Сингапур, Хонгконг, Өмнөд Солонгос-д үйл ажиллагаа явуулдаг.
Харилцагчийн зөвлөх үйлчилгээ: Түгээмэл асуултууд хэсэгтэй ба Gemini Exchange блогтой. Үүнээс гадна хэрэглэгчийн асуудлуудыг имэйлээр шийдвэрлэж, хариу хэдхэн цагийн дотор өгдөг.
Олон шатлалт аюулгүй байдал: Тухайн платформын хэтэвч нь FDIC даатгалтай бөгөөд 2 шатлалт баталгаажуулалт нь хэрэглэгчийн дансийг задрах боломжгүй болгож өгдөг. Крипт овалютыг дотоод сандаа эсвэл Amazon Вэб үйлчилгээнд хадгалдаг бөгөөд энэ нь аюулгүй байдлын өндөр түвшний арга хэмжээнүүд юм.
Эх сурвалж:
Cryptocurrency Definition - Investopedia
Decentralized application - Wikipedia
What is an escrow account? - Escrow.com
ACH Transfers: What Are They and How Do They Work?
35 Top Blockchain Companies In 2021 | Built In
- МОНГОЛЫН ФИНТЕКИЙН ӨНӨӨГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ФИНТЕК ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ КОМПАНИУД
- 2022 ОНД АЖИГЛАХ ХЭРЭГТЭЙ ФИНТЕК САЛБАРЫН 5 ЧИГ ХАНДЛАГА
- Финтек салбарынхан ирээдүйгээ ингэж харж байна
- ФИНТЕК ЗЭЭЛ: ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ, P2P, BNPL, МОНГОЛЫН СОРИЛТУУД
- ЦАХИМ ХУДАЛДААНЫ ТОП 5 ФИНТЕК
- ДЭЛХИЙН ТОП 4 ХӨРӨНГИЙН ЗАХ БҮХИЙ FINTECH-ҮҮД
- ДЭЛХИЙН ТОП 7 БРОКЕР ФИНТЕК
- ФИНТЕК ГЭЖ ЮУ ВЭ?
- ДААТГАЛЫН ШИЛДЭГ 5 INSURTECH
- ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ТОП 5 ФИНТЕК
- ТӨЛБӨРИЙН ТООЦООНЫ ДЭД БҮТЭЦ: АТМ-ИЙН ГҮЙЛГЭЭНИЙ БОЛОВСРУУЛАЛТ
- ДЭЛХИЙН ФИНТЕКИЙН ЗАХ ЗЭЭЛД ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТУУД
- МОНГОЛЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМИЙН ДЭД БҮТЭЦ
- ДЭЛХИЙН ФИНТЕК САЛБАРЫН АМЖИЛТЫН ТҮҮХҮҮД
- КРИПТОВАЛЮТ АРИЛЖААНЫ ШИЛДЭГ 5 ФИНТЕК
- Финтек зээлийн үйл ажиллагаа эрхлэгчидтэй уулзалт хийлээ
- Storepay
- Steppe group
- ARD
- POCKET АППЛИКЕЙШН танилцуулга
- HI PAY АППЛИКЕЙШН танилцуулга
- Grapecity: Финтекийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга
- “Zeely“ танилцуулга
- SupPAY танилцуулга
- Robinhood 70 сая долларын торгуулийг АНУ-ын СЗХ-д төлөхөөр болжээ
- VTB болон Visa компани ‘pay-by-glance’ програмаа тестэлж байна
- Их Британи, Скандинавын орнууд нээлттэй банкны системд бэлэн байдлыг тэргүүлж байна
- ComplyAdvantage компани Goldman Sachs-аас 20 сая долларын хөрөнгө оруулалт нэмж авчээ
- US Bank видео банкны үйлчилгээ үзүүлж байна
- HSBC банк, ING групп нар BNPL үйлчилгээ үзүүлэгч Divido компанид хөрөнгө оруулжээ
- 2024 он гэхэд онлайн бус дэлгүүрийн борлуулалтын 7 хувь нь л бэлэн мөнгөөр хийгдэх төлөвтэй байна
- American Express нислэгийн төлбөрт BNPL загварыг нэвтрүүллээ
- Clover, PayBright компаниуд хамтран Канадын ЖДҮ эрхлэгчдэд BNPL/Одоо аваад дараа төл/ үйлчилгээг санал болгож эхэлжээ
- Итали улс дижитал батлан даалтын гэрээний блокчэйн гаргахаар болжээ
- Икигай компани 1.2 сая фунт стерлинг цуглуулах кампанит ажил эхлүүллээ
- Энэтхэгийн Нөөцийн банк дата хадгалалтын журмыг зөрчсөн American Express-ийн эсрэг арга хэмжээ авжээ
- Норвеги улс төв банкны дижитал валютаа/CBDC/ тест хийхэд бэлдэж байна.