МОНГОЛЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМИЙН ДЭД БҮТЭЦ

Монгол улсад төлбөр тооцооны үйл явц хэрхэн явагддаг вэ? Дэд бүтэц нь ямар дүр зурагтай байдаг вэ? Эдгээр асуултын хариултыг бид та бүхэнд өнөөдрийн нийтлэлдээ бэлтгэсэн бөгөөд Монголын картын төлбөр тооцооны үйл явцын ерөнхий бүтэц зураглалыг хавсарган тайлбарлахыг зорилоо.

1. Төлбөр тооцооны дэд бүтэц

Үндэсний төлбөрийн систем гэж юу вэ?

“Үндэсний төлбөрийн системийн тухай хууль” 2017 оны 5 дугаар сарын 31-нд батлагдаж, 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Энэ хууль нь Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг удирдах, зохион байгуулах, зохицуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаас гадна Үндэсний төлбөрийн системд банкнаас бусад этгээд оролцох боломжийг нээж өгсөн байна.

Тус хуульд зааснаар, төлбөрийн систем гэж төгрөг, валютаар хийгдэх шилжүүлэг болон төлбөрийн даалгаврын боловсруулалт хийх, илгээх, дамжуулах, хүлээн авахтай холбогдох үйлчилгээ, төлбөрийн хэрэгсэл гаргах үйл ажиллагаа, төлбөрийн, клирингийн болон төлбөр тооцооны систем, Монгол Улсын нутаг дэвсгэрт хэсэгчлэн болон бүхэлд нь үйл ажиллагаа эрхэлж байгаа системийн оператор, оролцогч, тэдгээрийн нэрийн өмнөөс төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээд, тэдгээрийн цогц нэгдэл юм.

Монгол Улсын төлбөрийн системийн дэд бүтэц

Монгол улсын төлбөр тооцооны систем нь банк хоорондын их дүнтэй “Банксүлжээ” (RTGS буюу “Real time gross settlement”) төлбөрийн систем, бага дүнтэй “Автомат клиринг хаус” (ACH+ буюу “Automated Clearing House”) төлбөрийн систем болон төлбөрийн картын систем гэсэн гурван дэд системээс бүрддэгийг доорх зурагт дүрсэлсэн байна.

  1. Банксүлжээ систем

Банк хоорондын их дүнтэй төлбөрийн систем буюу “Банксүлжээ” системээр Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан 3 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ дамждаг бөгөөд тус систем нь гүйлгээг бодит цагийн горимоор дамжуулж байна.

Банксүлжээ системийн үйл ажиллагааг Монголбанкны Ерөнхийлөгчийн (цаашид МБЕ гэх) 2018 оны А-88 тоот тушаалаар батлагдсан “Их дүнтэй төлбөрийн системийн журам”- аар зохицуулж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй 3 Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Банксүлжээ системийн програм хангамжийг 2 дугаар үед (2 nd generation RTGS) нэвтрүүлэх ажил амжилттай явагдаж 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бүрэн ашиглалтанд оруулсан. Тус системээр Монгол Улсын төлбөрийн системд дансны нэгдсэн дугаарлалтыг нэвтрүүлснээр олон улсын төлбөр тооцоо гүйцэтгэхэд илүү хялбар болох, банк хоорондын төлбөр тооцоонд одоогийн ашиглаж байгаа дансдын давхцал арилах, банкны ажилтан дансны дугаарыг шивэх явцдаа тухайн данс зөв эсэхийг шалгах зэрэг боломжууд нэмэгдэж байна.

Түүнчлэн Банксүлжээ системд буцаалтын гүйлгээ хийх, оролцогч хоорондын валютын гүйлгээ хийх, оролцогчийн дансанд барилт хийх зэрэг боломж нэмэгдэж, тус систем санхүүгийн байгууллага хоорондын цахим мэдээ солилцох олон улсын ISO20022 стандартад бүрэн шилжсэн.

Банксүлжээ системд нийт 14 банк, 2 банкны эрх хүлээн авагч, Хөгжлийн банк, Сангийн яамны Төрийн сангийн газар, Арилжааны төлбөр тооцоо ҮЦК ХХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК холбогдсон.

  1. Бага дүнтэй төлбөрийн систем

Бага дүнтэй төлбөрийн “Автомат клиринг хаус” (ACH+) системээр оролцогч хоорондын бага дүнтэй гүйлгээ буюу Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан 3 сая төгрөг ба түүнээс доош дүнтэй гүйлгээ дамждаг бөгөөд тус систем нь гүйлгээг бодит цагийн горимд, 24/7 зарчмаар тасралтгүй дамжуулах, эсвэл багц болгож тодорхой давтамжийн дагуу дамжуулах сонголтыг оролцогч нарт олгодог. “Автомат клиринг хаус” (ACH+) систем нь оролцогч хооронд тухайн өдөрт хийгдсэн гүйлгээний өглөг ба авлагын дүнг харилцан суутгаж цэвэршүүлэн үр дүнг тооцох буюу клиринг хийж, тухайн ажлын өдөрт “Банксүлжээ” (RTGS) системд дамжуулах зарчмаар оролцогчдын дансанд үр дүнг тусгадаг.

Энэнхүү системийн үйл ажиллагааг МБЕ-ийн 2017 оны А-316 тоот тушаалаар батлагдсан “Бага дүнтэй төлбөрийн системийн журам”-аар зохицуулж байна.

Тус системийн оролцогчид нь банкууд, Хөгжлийн банк, Сангийн яамны Төрийн сангийн газар, Арилжааны төлбөр тооцоо ТӨХХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ТӨХХК зэрэг байна.

  1. Төлбөрийн хэрэгсэл

Төлбөрийн картын систем нь Монгол Улсад төлбөрийн үйлчилгээ эрхлэгч байгууллага хоорондын картын гүйлгээг дамжуулж, клиринг хийдэг бөгөөд тухайн өдөрт оролцогч хооронд хийгдсэн картын гүйлгээгээр үүсэн өглөг ба авлагын дүнг харилцан суутгах зарчмаар цэвэршүүлж, үр дүнг дараагийн ажлын өдөр “Банксүлжээ” системд дамжуулж, оролцогчдын дансанд тусгадаг.

Төлбөрийн картын системд шууд оролцогчийн клирингийн үйл ажиллагааг Үндэсний цахим гүйлгээний төв, шууд бус оролцогчийн клирингийн үйл ажиллагааг Худалдаа Хөгжлийн Банк хариуцан гүйцэтгэдэг.

 

 

Монгол Улсад ашиглагдаж байгаа төлбөрийн хэрэгсэл болон сувгууд

  • Бэлэн мөнгө

  • Интернэт банк

  • Төлбөрийн даалгавар, нэхэмжлэл

  • Мобайл банк

  • Төлбөрийн карт

  • Мөнгөн гуйвуулга

  • Цахим мөнгө

  • Биллинг

Монгол Улсын төлбөрийн системийн түүхэн хөгжил

Үндэсний төлбөрийн системийн зөвлөл

Монгол Улсын “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлд “Монголбанк Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийг байгуулна” гэж заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үүсгэн байгуулсан.

Үндэсний төлбөрийн системийн зөвлөл нь үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагааны болон техник стандартыг тогтоох, мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны клиринг, төлбөр тооцоо, төлбөрийн үйлчилгээнд нөлөөлж болзошгүй бусад асуудлыг зохицуулах, хянах талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус, хараат бус зөвлөл юм.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанк, санхүүгийн байгууллагыг хянан зохицуулах чиг үүрэг бүхий байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл болон үндэсний төлбөрийн системийн оролцогчийн төлөөлөл тус тус багтдаг.

Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн гишүүд:

  • Монголбанк;

  • Банкууд;

  • Сангийн яамны Төрийн сангийн газар;

  • Санхүүгийн зохицуулах хороо;

  • Харилцаа холбооны зохицуулах хороо;

  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар;

  • Хөрөнгийн бирж;

  • Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв;

  • Арилжааны төлбөр тооцоо ХХК;

  • Монголын банкны холбоо;

  • Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо;

  • Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо;

  • Төлбөрийн системийн бусад оролцогч, операторын төлөөлөл.

  1. Төлбөр тооцооны системийн оролцогчид

  1. Монголбанк

  2. Хаан банк

  3. Анод банк

  4. Ариг банк

  5. Богд банк

  6. Хас банк

  7. Чингис хаан банк

  8. Капитрон банк

  9. Кредит банк

  10. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв

  11. Хөгжлийн банк

  12. Голомт банк

  13. Капитал банк ЭХА

  14. Сангийн яам (Төрийн сан)

  15. Үндэсний хөрөнгө оруулалтын банк

  16. Монголын үнэт цаасны клирингийн төв

  17. Төрийн банк

  18. Хадгаламж банк ЭХА

  19. Худалдаа хөгжлийн банк

  20. Тээвэр хөгжлийн банк

  21. Зоос банк

  22. E-Zasag

  23. Мобифинанс ББСБ

  24. High Payment Solutions LLC

  25. Ард кредит ББСБ

  26. Супер Ап Хэтэвч ХХК

Тоон үзүүлэлт

Доорхи хүснэгтэд 2015-2017 оны хооронд дээр дурьдсан гурван (их дүнтэй төлбөрийн, бага дүнтэй төлбөрийн, картын нэгдсэн сүлжээ) системүүдээр дамжсан гүйлгээний тоо болон дүнгүүдийг харгалзан мянган ширхэг ба их наяд төгрөгөөр харуулав.

 

Систем

2015

2016

2017

Тоо

Дүн

Тоо

Дүн

Тоо

Дүн

Их дүнтэй

1,419.2

57.9

1,521.5

54.0

1,902.4

67.1

Бага дүнтэй

20,794.8

1.8

30,347.9

3.2

24,179.4

3.7

Картын нэгдсэн сүлжээ

44,553.8

2.2

65,580.6

2.8

97,057.6

3.8


2. Картын төлбөр тооцооны Process map

Монгол улс дахь төлбөрийн картын хэрэглээ

Монгол банкнаас гаргасан төлбөр тооцооны үзүүлэлтийн тайланд картын хэрэглээг аймаг, хотоор авч үзсэн бөгөөд 2020 оны III улирлын байдлаар орон нутагт 1.3 сая ширхэг төлбөрийн карт ашиглагдаж байгаа нь өмнөх оны III улирлын үзүүлэлтээс 185.8 мянган ширхэг буюу 16.4 хувиар нэмэгдсэн байна. Хотуудын хувьд карт эзэмшигчдийн тоо 2.6 сая ширхэг байгаа нь өмнөх оны үзүүлэлтээс 29.6 мянган ширхэг буюу 1.2 хувиар өссөн болохыг тодотгосныг дараахь графикд үзүүлэв.

Харин картын төрлийн хувьд банкууд 6 төрлийн картыг өөрийн банкны оноосон нэрээр гаргаж байгаа ба эдгээрийн тоо хэмжээнээс 2.5 сая ширхэг буюу нийт картын 63.7 хувийг үндэсний брэнд ₮ карт, 20.8 хувийг ЮнионПэй карт, 12.4 хувийг Виза карт тус тус эзэлж байна. Харин Мастеркарт, Американ Экспресс болон ЖейСиБи картууд хамгийн бага буюу 0.1-ээс 2.9 хүртэлх хувийг эзэлж байгааг тусгасан байна. (Тайлангийн дэлгэрэнгүйг /2020 оны III улирал/-с )

Монгол банкнаас гаргасан төлбөрийн картын журамд зааснаар картын үйл ажиллагаанд дараахь талууд оролцоно гэж тусгажээ. Үүнд:

  • ҮЦГТ- Үндэсний цахим гүйлгээний төв 

Карт гаргагч - Монголбанкнаас карт гаргах үйл ажиллагааны зөвшөөрөл авсан хуулийн этгээд  

Карт хүлээн авагч - Монголбанкнаас карт хүлээн авах үйл ажиллагааны зөвшөөрөл авсан хуулийн этгээд

Карт эзэмшигч- Төлбөрийн карт эзэмшигч иргэн 

КҮБ болон ПОС Төхөөрөмжийн үйлчилгээ- Бараа, ажил үйлчилгээний төлбөрийг карт болон цахим мэдээ үүсгэгчийн тусламжтайгаар банкин дахь харилцах дансандаа хүлээн авах хувь хүн, хуулийн этгээд бөгөөд ПОС төхөөрөмж” гэж карт хүлээн авагчийн системд холбогдсон, төлбөр хийх зориулалтаар КҮБ-д байршуулсан, картаар идэвхжиж, гүйлгээ хийдэг цахим мэдээ үүсгэгчийг хэлнэ

Клирингийн төв- Санхүүгийн байгууллагуудын төлбөрийн даалгавар эсвэл бусад санхүүгийн үүргээ солилцохоор тохиролцсон төв байршил буюу боловсруулах төв механизм 

Процессор - Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.17-д заасан дэмжлэгийг карт гаргагч, карт хүлээн авагчид үзүүлэх хуулийн этгээдийг хэлнэ. 

Монгол улсын дотоодын төлбөрийн картын боловсруулалт

 


 

Эх сурвалж

  1. Монголбанк - Монгол Улсын Төв Банк. (mongolbank.mn)

  2. https://www.legalinfo.mn/law/details/12668 

  3. 2018.12.26 Oversight report draft 2018.pdf (mongolbank.mn)

  4. Automatically generated PDF from existing images. (mongolbank.mn)

  5. paymentsystemeng.pdf (mongolbank.mn)

  6. ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ - Монголбанк

  7. Төлбөрийн хэрэгсэл - Untitled



1 сарын 25, 2022