ТӨЛБӨРИЙН ТООЦООНЫ ДЭД БҮТЭЦ: АТМ-ИЙН ГҮЙЛГЭЭНИЙ БОЛОВСРУУЛАЛТ

Автомат теллер машин гэж карт хүлээн авагчийн системд холбогдсон, картаар идэвхжиж гүйлгээ хийдэг цахим мэдээ үүсгэгч төхөөрөмжийг хэлнэ. АТМ нь хүмүүст бэлэн мөнгө олгох болон бусад нэмэлт боломж, үүрэг бүхий автомат төхөөрөмж юм. 

1.АТМ 

Мөнгөний автомат машин нь банкны теллерийн гүйлгээний үүргийг орлон гүйцэтгэх, хэрэглэгчийн цаг хугацааг хэмнэх давуу талтай. Ихэнх мөнгөний автомат машинууд нь ATM-ийн соронзон туузтай тусгай пластик карт болон чиптэй смарт картуудыг унших боломжтой байдаг.

Хэрэглэгч нь өөрийн төлбөрийн картны тусламжтайгаар мөнгөний автомат машинаас өөрийн банкны дансруу нэвтэрч дансан дахь мөнгөний хэмжээг харах, эсвэл мөнгөө бэлнээр нь авах боломжтой.

Дэлхийн анхны бэлэн мөнгөний машиныг 1967 онд Лондонгийн хойд хэсэгт орших Энфилд дэх Barclays-ийн салбарын гадаа байршуулсанаар банкны тусламжгүйгээр санхүүгийн гүйлгээ хийх боломж нээгджээ. АТМ-н дэлгэрэнгүй түүхийг сонирхвол: The History of the ATM | History | Smithsonian Magazine

Худалдаа хөгжлийн банк нь 2001 онд Монгол улсын анхны АТМ-ыг зах зээлд нэвтрүүлснээр АТМ төхөөрөмжийн манай улсад нэвтрэх хөгжлийн гарц нээгдсэн байдаг билээ. Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 2300-аад АТМ төхөөрөмж үйл ажиллагаа явуулж байна.

2. Гүйлгээний сүлжээ

Ихэнх мөнгөний автоматууд банк хоорондын сүлжээнд холбогдсон байх бөгөөд PULSE, PLUS, Cirrus, AFFN,Interac, Interswitch, STAR, LINK, MegaLink, BancNet зэрэг сүлжээнүүд бий. АТМ нь харилцаа холбооны сүлжээнд карт гаргагч эсвэл бусад эрх бүхий байгууллагаас санхүүгийн гүйлгээ хийх зөвшөөрөлийг авдаг бөгөөд энэ нь ихэвчлэн ISO 8583 зурвасын системээр дамжуулан хийгддэг аж.

ATM нь ADSL эсвэл dial-up модемын аль нэг дээр утасны шугамаар эсвэл түрээсийн шугам (арилжааны гэрээний дагуу олгосон хувийн цахилгаан холбооны шугам)-р дамжуулж төв удирдах хэсэгтэйгээ холбогддог. Тус утасны шугамыг Plain old telephone service (POTS) гэж тодорхойлоох бөгөөд түрээсийн шугам нь POTS-с илүү тохиромжтой, учир нь холболт хийхэд бага хугацаа шаардагддаг. Харьцангүй бага боловсруулалт хийдэг автомат теллер машинуудын хувьд түрээсийн шугам ашиглахаас илүүтэйгээр dial-up модемоор POTS шугаман дээр илүү тулгуурлах хандлагатай байдаг нь түрээсийн шугамтай харьцуулахад POTS харьцангуй өртөг багатай байдагт оршино. Харин сүүлийн үед өндөр хурдны VPN интернет сүлжээг ихээхэн ашиглах хандлага ажиглагдсаар байна. Ингэхдээ тэд сүлжээний SNA - SDLC, TC500 - Async, X.25, TCP/IP - Ethernet протоколуудыг ашигладаг байна. Мөн аюулгүй байдлын үүднээс SSL хэмээх нууцлалын протоколыг ашигладаг.

3. Тоног төхөөрөмж

ATM нь дараах хэсгүүдээс бүрдэнэ:

  • CPU (хэрэглэгчийн интерфейс болон гүйлгээний төхөөрөмжүүдийг хянах зориулалттай)

  • Соронзон карт уншигч (хэрэглэгчийг таних зориулалттай)

  • PIN pad (хэрэглэгчийн хувийн таних дугаарыг хүлээн авах, шифрлэхэд зориулсан ПИН pad)

  • Аюулгүй криптопроцессор

  • Дэлгэц

  • Товчлуурууд эсвэл touch screen

  • Record Printer (гүйлгээний баримт хэвлэх зориулалттай)

  • Vault буюу тусгай хязгаарлалттай механизмуудыг хадгалах хэсэг

  • Хамгаалалтын гадаргуу

  • Мэдрэгч болон үзүүлэлтүүд

Vault дотор дараах механизмууд байрлана:

  • Dispensing mechanism- Түгээх механизм (бэлэн мөнгө гаргах)

  • Deposit mechanism- Хадгалах механизм дотор чек боловсруулах модуль, их хэмжээний мөнгөн тэмдэгт хүлээн авагч орно (бэлэн мөнгө байршуулах)

  • Security sensors - Аюулгүй байдлын мэдрэгчүүд (соронзон, дулааны, чичирхийллийн, хийн)

  • Locks- Түгжээ (аюулгүй хандалтыг  баталгаажуулах)

  • Journaling systems- Бүртгэлийн систем нь цахим (дотоод стандартад суурилсан битүүмжилсэн флаш санах ойн төхөөрөмж) эсвэл биет төхөөрөмж (хэвлэгч) нь боловсруулалтын бүх түүхийг агуулна. Үүнд нэвтэрсэн хугацааны тамга, тараасан тэмдэгтийн тоо гэх мэт эмзэг өгөгдөл мэдээллүүд ордог.




 

Карт оруулах үед эх хавтан танд пин кодоо оруулах дохио өгнө. Тус код нь буцаж ирсэнээр эх хавтан гүйлгээний кодыг i/o хавтан-р дамжуулан модем руу явуулна. 

4. АТМ боловсруулалтын процесс 

 

 


Эх сурвалж:

https://mongolbank.mn/documents/paymentsystems/paymentsystemmn.pdf 

Automated teller machine - Wikipedia

Цахим банк - АТМ - TDB

Мөнгөний автомат — Википедиа нэвтэрхий толь

МОНГОЛ УЛСЫН ТӨЛБӨРИЙН СИСТЕМ ОРШИЛ ...

EMV Chip - What is an EM​V Smart Card? (May 2021) - Thales

 



1 сарын 25, 2022