ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ТОП 5 ФИНТЕК

FINTECH ЗЭЭЛ гэж юу вэ?

Банкны уламжлалт зээлийн процессыг илүү хялбар, хурдан, шуурхай  хүртээмжтэй байдлаар шийдвэрлэхийн тулд орчин үеийн Финтекийн компаниуд зээлийн үйлчилгээндээ сүүлийн үеийн санхүүгийн технологиуд буюу хиймэл оюун ухаан, дата өгөгдөл, блокчэйн гэх мэт технологиудыг нэвтрүүлэн ашигласаар байгаа билээ. Үүний үр дүнд хэрэглэгчид болоод зээлдүүлэгчид, аж ахуй нэгжүүд өөрт тохирсон зээлийн үйлчилгээг хурдан шуурхай, аюулгүй, хүртээмжтэй байдлаар сонгон авах боломжтой болсон юм.

Тэгвэл энэхүү нийтлэлдээ бид салбартаа шилдэг, инновациараа тэргүүлж буй  5 Финтек компанийг танилцуулж байна. 

1. Avant  

(Байршил: Чикаго, Иллинойс, АНУ)

Вэб хуудас: https://www.avant.com/

Юу хийдэг вэ?

2012 онд байгуулагдсанаасаа хойш тус компани нь "underbanked” буюу “аливаа санхүүгийн үйлчилгээг төдийлөн хүртээмжтэй ашиглаж чаддагүй дундаж давхарга" бүхий хэрэглэгчдэд зориулсан underwriter буюу андеррайтер (баталгаа гаргагч)-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ онцгойрч ирсэн билээ. 

Ямар Финтек загвар ашигладаг вэ?

Avant нь зээлийн өргөдөл гаргах үйл явцыг хялбарчлахын тулд автоматжуулалт болон хиймэл оюун ухаан (AI) -ыг ашигладаг. Үүндээ Amazon вэб үйлчилгээ буюу AWS-д суурилсан DataRobot компаний Managed AI Cloud-г ашигладаг бөгөөд ингэснээр  

бага хугацаанд хялбараар загварчлал бүтээх, дүн шинжилгээ хийх, өгөгдлийн шинэ эх үүсвэрийг үнэлэх чадамжтай болоод буй. Мөн Avant DataRobot API-д шууд хандан дотоод үйлдлийн системтэй хялбараар нэгтгэснээр хэрэглэгчиддээ хурдан, хүртээмжтэй, мөн бага хувийн хүүтэй зээл авах нөхцлийг олгож буй юм.

Тус компаний зах зээлд гаргасан хамгийн сүүлийн үеийн финтек хэрэгсэл бол Avantcard юм. Энэхүү зээлийн шугам (line of credit буюу банк, зээлийн хоршоо зэрэг зээлдүүлэгчдээс хувь хүн, байгууллагад санал болгодог тогтоосон хугацаанд их хэмжээний зээл авах боломжтой үйлчилгээ)– д хандах эрхтэй картыг ашигласнаар хэрэглэгчид зөвшөөрөгдсөн хязгаарт багтаан хэдийд ч хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой болжээ.

Яагаад амжилттай яваа вэ?

Хэрэглэгчид өөрсдийн хувийн мэдээллийг бөглөн харгалзах зээлийн гэрээнд дижитал гарын үсгээ зуран явуулснаар 2000-35,000 доллар хүртэлх зээлийг ердөө нэг өдрийн дотор хурдан шуурхай авах боломжтой. APR (жилийн хүүгийн хэмжээ) нь 9.95% - 35.99% хүртэл байна.

2012 оноос хойш Avant 1.5 сая гаруй хэрэглэгчдэд 6.5 тэрбум долларын зээл, 400,000 хүртэлх зээлийн картыг олгожээ.

Avant Personal Loans for PC - Download and run on PC or MAC 

2. OnDeck

(Байршил: Нью-Йорк, Нью-Йорк, АНУ)

Веб Хуудас:  https://www.ondeck.com/ 

Юу хийдэг вэ?

2007 онд байгуулагдсан OnDeck бол жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хувийн зээл, зээлийн шугам (line of credit буюу банк, зээлийн хоршоо зэрэг зээлдүүлэгчдээс хувь хүн, аж ахуй байгууллагад санал болгодог тогтоосон хугацаанд лимитийн хүрээнд зээл авах боломжтой үйлчилгээ) санал болгодог санхүүгийн платформ юм.

Ямар финтек загвар ашигладаг вэ?

Энэхүү FinTech компани нь data aggregation (өгөгдөл нэгтгэх) болон цахим төлбөрийн технологийг ашиглан жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн байдлыг үнэлэн тохирох хөрөнгө олгох, төлбөрийн бүтцийг бий болгох зэрэг үйлчилгээг явуулдаг бөгөөд ингэснээр уламжлалт банкнаас зээлийн хүсэлтээс татгалзсан бизнес эрхлэгчдэд өөрсдийн нөхцөл байдалд хамгийн тохирсон зээлийг хялбар аргаар авах боломжийг олгоод буй ажээ.  

Яагаад амжилттай яваа вэ?

Хэрэглэгчид OnDeck-р дамжуулан 10-хан минутын дотор өргөдөл гарган,  тэр өдөртөө зээл авах боломжтой байдаг. APR(жилийн хүүгийн хэмжээ)= 10.99% ~ 11.89% байна.

Ихэнх онлайн зээлдүүлэгчдээс ялгаатай нь Ondeck олон төрлийн зээлийн хэлбэрийг санал болгодог ба төлбөрийн хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэрэглэгчид өөрийн нөхцөлдөө тохируулан сонгож болох аж. OnDeck нь одоогоор бизнес эрхлэгчдэд 10 тэрбум гаруй долларын зээл олгоод байна. Тус компаний хийсэн судалгаагаар OnDeck-ийн анхны 3 тэрбум долларын зээл нь эдийн засагт 11 тэрбум долларын нөлөө үзүүлж, АНУ даяар 74,000 гаруй ажлын байр нэмэгдүүлсэн байна.

3. PROSPER

(Байршил: Сан-Франциско, Калифорниа, АНУ)

Вэб хуудас: https://www.prosper.com/

Юу хийдэг вэ?

Peer-to-peer (харилцагч хоорондын) зээлийн үйлчилгээний төрөлд тэргүүлэгч тус компани нь 2005 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд тухайн үедээ аж ахуй, бизнес эрхлэгчид, хувь хүмүүсд peer-to-peer төрлийн зээл олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг анхдагч компани болжээ. АНУ, Сан-Франциско-д төвтэй Prosper нь улсдаа хамгийн том цахим зээлдүүлэгчдийн нэг юм. 

Ямар финтек загвар ашигладаг вэ? 

Тус компани нь зээл хүсч буй хэрэглэгчдийг хөрөнгө оруулах хүсэлтэй зээлдүүдэгчид, байгууллагуудтай холбож өгдөгөөрөө онцлог юм. Prosper-н зээлийн платформоор дамжуулж зээл хүсэгчид барьцаагүй зээлийг 5.99% -иас 36% хүртэлх хүүтэй авах боломжтой агаад гаргасан зээлийн хүсэлт бүртээ хөрөнгө оруулагчид (хувь хүн эсвэл байгууллагууд) -с 2,000-35,000 долларын санхүүжилт авах боломжтой юм. Зээл хүсэхийн тулд ердөө зээлийн хэмжээ, ямар зорилгоор ашиглах гэх мэт мэдээллийг багтаасан богино хэмжээний судалгааг бөглөх хэрэгтэй бөгөөд ингэснээр Prosper платформ зээл хүсэгчийн хэрэгцээнд хамгийн сайн тохирсон зээл болон боломжит зээлдүүлэгчдийг санал болгох аж. 

Яагаад амжилттай яваа вэ?

Тус компани одоогоор 850,000 хүнд нэг сая хүртэлх зээл олгосноос нийт 13 тэрбум гаруй долларын зээлийг боловсруулсан байна.

Prosper-ийн онцлог тал бол хэрэглэгчид хэрэглэгчийн зээлийн түүх хамааралгүй зээлийн хүүг өөрсдөө тохируулахаас гадна зээлдэгчидтэй тохиролцоо хийх боломжтой юм. Зээл хүсэгчид авах хүсэлтэй зээлийн хэмжээ, төлөх хүсэлтэй хүүг жагсаан бичих бол нөгөө талаас хөрөнгө оруулагчид эсвэл зээлдүүлэгчид авах хүсэлтэй хүүгийн хэмжээг бичсэнээр зээлдэгч, зээлдүүлэгч хоёр хоорондоо тохиролцон хэлэлцээр хийх зарчимтай. Үндсэн зорилго нь Peer-to-peer (харилцагч хоорондын) тул Prosper ашигласны төлбөрийн 1% -ийг эс тооцвол бүх ашиг нь зээлдэгчийн халаасанд ордог аж.

4. SALT LENDING

(Байршил: Денвер, Колорадо, АНУ)

Вэб хуудас: https://saltlending.com  

Юу хийдэг вэ?

Salt нь Secured Automated Lending Technology буюу Баталгаат Автомат Зээл олгох Технологи гэсэн үгний товчлол юм. Энэхүү зээлийн платформ нь блокчэйн хөрөнгө буюу криптовалютаа барьцаалан зээл авах боломжийг олгодог байна.  

Ямар финтек загвар ашигладаг вэ?

Блокчэйн хөрөнгө нь төвлөрөөгүй хэлбэрт байдаг учир peer-to-peer (харилцагч хоорондын) шилжүүлэг хийхэд аюулгүй, хадгалах болоод хөрөнгөн хэлбэрт хөрвүүлэхэд ашгийн хувьд өндөр байдаг ба ил тод, олон нийтэд нээлттэй байдаг тул зээл хүсэхэд хамгийн тохиромжтой барьцаа болно гэж Salt lending үздэг аж. Зээл хүсэгчид SALT lending-р дамжуулан  криптовалютаа санхүүгийн барьцаа болгон Bitcoin, Ether, Litecoin, Dogecoin зэрэг валютад тулгуурласан 1-36 сарын хугацаатай зээлийн нөхцлийг хүлээн авах боломжтой юм. SALT нь криптовалютын аюулгүй шилжүүлэг хийхийн тулд blockchain evidence-based буюу нотолгоонд тулгуурласан блокчэйн болон гинжин хэлхээнд суурилсан ухаалаг гэрээг ашигладаг байна. Evidence based blockchain-г тодорхойлбол: Мэргэжлийн байгууллагууд, судлаач шинжээчид ба хувьцаа эзэмшигчдийн гаргасан дүгнэлт судалгааг үндэслэн үзсэний дараа ухаалаг шийдвэр гаргах оролдлогыг EBB гэж одоогийн мэргэжилтнүүд тодорхойлоод буй.

Яагаад амжилттай яваа вэ?

Зээлийн үйлчилгээний салбарт одоогоор SALT бол блокчейн дээр зээл олгоход чиглэсэн цорын ганц платформ юм. SALT-г ашигласнаар хөрөнгийн ашигийн татвар зэрэг аливаа уламжлалт зээл авах үед төлдөг татвараас чөлөөлөгдөх боломжтой. 

2016 онд АНУ, Denvert мужд анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компани одоогоор Шинэ Зеланд, Бразил, Швейцарь, Их Британи гэх зэрэг орнуудад үйл ажиллагаагаа өргөжүүлж чаджээ.

 

5. SoFi

(Байршил: Сан Франциско, АНУ)

Вэб хуудас: https://www.sofi.com/

Юу хийдэг вэ?

SoFi нь Social Finance буюу нийгмийн санхүү гэсэн үгний товчлол юм. 4 тэрбум гаруй доллараар үнэлэгддэг тус компани нь оюутны зээлийн санхүүжилт, хувийн зээл, хөрөнгө оруулалт, зээлийн карт, хөрөнгийн барьцааны зээл гэх мэт санхүүгийн үйлчилгээг өөрийн гар утасны аппликейшн болон дэлгэцийн интерфейсээр дамжуулан санал болгодог аж.  

Ямар финтек загвар ашигладаг вэ?

SoFi өөрийн платформоороо дамжуулан хэрэглэчиддээ бэлэн мөнгөний менежмент, хувийн санхүүжилтийн иж бүрэн хэрэгслийг ологоход зорин ажилладаг бөгөөд  

мөнгө зээлэх, хадгалах, зарцуулах, хөрөнгө оруулах, авах болон хөрөнгөө хамгаалах боломжтой бүхий л менежментийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ санал болгоод байна. Жишээ дурдвал, SoFi санал болгодог SoFi Money нь төлбөргүй, бэлэн мөнгөний урамшуулал авах боломжтой менежментийн данс юм. Энэхүү үйлчилгээг ашигласнаар нь мөнгөн гүйлгээ хялбараар хийхээс гадна АТМ үйлчилгээний төлбөрийг нөхөн авах боломтой аж. Харин SoFi Invest хөрөнгө оруулалтын аппликейшнийг ашиглан хувьцаа болон ETF (exchange traded fund буюу биржээр арилжаалагддаг сан)-н арилжаа хийх, криптовалют худалдан авах, автоматжуулсан үйлчилгээгээр дамжуулан хөрөнгө оруулалт хийх боломжтой юм. Харин хувийн зээлийн үйлчилгээнд оюутны зээлийн дахин санхүүжилт, оюутны хувийн зээл, жижиг бизнесийн санхүүжилт, энгийн хувийн зээл болон гэр бүлийн зээл зэргийг тус тус олгодог байна.

Яагаад амжилттай яваа вэ?

SoFi хэрэглэгчиддээ уян хатан нөхцөлтэй хүү багатай зээлийг санал болгохоос гадна өргөдөл гаргахад үнэ төлбөргүй ба долоо хоногийн хэдийд ч зээл хүсэх боломжтой юм. Мөн SoFi нь хэрэглэгчиддээ чиглэсэн олон төрлийн зөвлөгөө, хөтөлбөрийг явуулдагаараа онцлогтой. Үүнд:

-Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох

-Лавлах үйлчилгээ

-Гишүүдийн зөвлөх үйлчилгээ

-SoFi VIP үйлчилгээ

-Санхүүгийн төлөвлөлт гэх мэт.

Тус компани нь өнөөдрийг хүртэл 45 тэрбум долларын зээл, 2.3 тэрбум долларын санхүүжилт босгон 1 сая хэрэглэчидтэй болжээ.

 

эх сурвалж:

Top FinTech Companies in Lending Space - Empirica

18 Top Fintech Lending Companies To Know 2021 | Built In

Line of Credit (LOC) Definition - Investopedia

evidence based blockchain - ResearchGate



1 сарын 25, 2022