ДААТГАЛЫН ШИЛДЭГ 5 INSURTECH

Insurtech гэж юу вэ?

Insurance technology-н точлол буюу Даатгалын технологи гэсэн утгатай. Энэхүү нэршил нь даатгалын салбарт ашиглагддаг олон төрлийн сүүлийн үеийн технологиудыг болох AI (хиймэл оюун ухаан), machine learning (машин сургалт), blockchain, IoT (юмсын зүйлс) зэрэг тенологоор дамжуулан  шинэ, шинэлэг үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхийг зорьдог даатгалын компаниудыг тодорхойлдог. Банкны салбарт Финтек хувьсгал хийж буйтай адил Insurtech-үүд мөн даатгалын салбарыг өөрчилж байгаа билээ. Тиймээс энэ удаагийн нийтлэллээрээ бид даатгалын салбарт тэргүүлж буй шилдэг 5 Insurtech компанийг танилцуулж байна.

1. Trov

Web: https://www.trov.com/ 

Юу хийдэг вэ?

Сан Франциско хотод төв салбартай 2012 онд байгуулагдсан Тров нь өнөөгийн дижитал даатгалын салбарт манлайлагч Insurtech-үүдийн нэг билээ. Өмнө нь мобайл платформоороо дамжуулан хэрэглэгчдэд даатгалын үйлчилгээг санал болгодог байсан бол 2019 онд тус компани нь B2B (business to business) загвар руу шилжсэн билээ.

Ямар технологи ашигладаг вэ?

Цаашид Тров даатгалын компанийн хувьд өрсөлдөхөө больж, зах зээлд буй бусад даатгалын компаниуд, санхүүгийн байгууллагууд, технологийн компаниудад орчин үеийн дижитал даатгалын программ нийлүүлэхэд анхааран өөрсдийн техник технологио хөгжүүлэхэд зорих болсон бөгөөд ингэснээр хэрэглэгч татах зардалтай холбоотой санхүүгийн их ачааллаа хөнгөлсөн юм. Trov нь White label (White Label нь амь насны болон амь насны бус даатгалд зориулсан текнологийн үндсэн систем юм бөгөөд шимтгэл тооцоо, бүтээгдэхүүний загварчлал, нэхэмжлэл, борлуулалт, бодлого боловсруулах гэх зэрэг олон замаар даатгалын үйлчигээний олон үйл явцыг дэмждэг систем) суурилсан бүтээдэхүүнүүдийг санал болгодог бөгөөд үүнд:

Флот даатгал- Trov үүнийг хөдөлгөөнт байдлын даатгал гэж нэрлэдэг. Энэхүү бүтээгдэхүүн нь тээврийн үйлчилгээ, хүргэлт, ачааны тээврийн хэрэгслийг даатгалын үйлчилгээнд хамруулах боломжийг санал болгодог.

Даатгалын технологийн платформ- Даатгалын бизнес эрхлэгчдэд санал болгодог cloud-based (хувийн компьютер дээр бус интернетэд хадгалагддаг өгөгдөлүүд) суурилсан технологийн платформ бөгөөд энэхүү платформ нь төлбөр тооцоо, удирдлага, нэхэмжлэлийн боловсруулалт, залилангийн хэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэх зэргийг бүгдийг нь багтаасан өөрсдийн хэрэгцээнд тохируулах боломжтой платформ юм.

Яагаад амжилттай яваа вэ?

Шаардлагатай үед даатгалын үйлчилгээг асааж унтраах боломжтой шийдэл: Хэрэглэгчид дурын үедээ бүтээгдэхүүнийг асааж унтраах боломжтой бөгөөд энэ нь даатгалын салбарт онцгой шийдэл юм.

Бодитоор аливаа эрсдэлийг хянах: Хэрэглэгчийн мэдээлэлд үндэслэн аливаа эрсдлийг цаг тухайд нь харж болох боломжийг олгодог.

Орчин үеийн, онлайн платформ: Онлайн холболтыг хязгаарлалгүй бизнес эрхлэгчдэд үйлчлүүлэгчидтэйгээ харилцах боломжийг олгодог платформ.

Мөн тус компани нь эрсдэлийг танихад туслах зориулалттай дүн шинжилгээ хийдэг бүтээгдээхүүнээр хангадаг тул бизнес эрхлэгчид аливаа эрсдэлийг бууруулах, аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээнүүдийг эртнээс авах хэрэгжүүлэх боломжтой аж. Trov одоогоор 5 улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 114 сая долларын санхүүжилт босгожээ.

2. ZhongAn

Web: https://www.zhongan.com/corporate/ 

Юу хийдэг вэ?

2013 онд Пин Ан, Тенсент, Алибаба нар байгуулсан ZhongAn нь онлайнаар даатгалын үйлчилгээ үзүүлдэг Хятадын анхны компани юм. Үүгээр ч зогсохгүй зах зээлийн нийт үнэлгээ нь 38.5 тэрбум хонконг доллар болсоноор улсдаа хамгийн том insurtech бизнесээр тодорчээ. ZhongAn нь өдөр тутмын хэрэглээний даатгалаас авхуулаад, эрүүл мэнд, хувийн санхүүжилт, аялал жуулчлал зэрэг олон салбарт даатгалын үйлчилгээг санал болгодог билээ. 

Ямар технологи ашигладаг вэ?

Тус компани нь Big Data (их өгөгдөл буюу маш их хэмжээний дата өгөгдөлүүд ) аналитикийг интернетийн экосистемийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний үнийг тогтвортой болоод хэрэглэгчдэд ил тод байлгах, бүтээгдэхүүний шинэлэг байдлыг хадгалах, сайжруулахад зориулан ашигласаар байгаа бөгөөд үүгээрээ даатгалын салбарыг шинэчлэх зорилго тээж буй ажээ. Мөн ухаалаг андеррайтинг, нэхэмжлэлийн менежмент, автомат боловсруулалт зэрэг технологиудыг үйлчилгээндээ хэрэгжүүлснээр андеррайтинг (даатгалын андеррайтеринг гэдэг нь байшин, автомашин, ​​эрүүл мэнд, амь насны даатгалын үед компанийн эрсдэлийг үнэлэх үйл явц) болон нэхэмжлэлийн төлбөр тооцооны автоматжуулалтын түвшин тус тус 99%, 95% -д хүрсэн амжилттай бөгөөд “хиймэл оюун ухааныг ашиглах нь үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээний зардлыг эрс бууруулахад нөлөөлсөн бөгөөд, онлайн үйлчлүүлэгчдэдтэй харилцах хувь 70% -д хүрч, улмаар онлайн үйлчилгээний ажилтнуудын тоо жилээс жилд 63.7% -иар буурсан” гэж тус компани мэдэгджээ.  

Сүүлийн үед Zhong An нь криптовалютын компани болох Ethereum-той түншлэн, Shanghai Blockchain Enterprise Development Alliance-тэй хамтран ажиллах замаар өөрийн блокчейн дээр суурилсан даатгалын процессыг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Яагаад амжилттай яваа вэ?

Хэрэглэгч төвтэй бодлого: Сүүлийн үеийн ухаалаг технологийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээг тодорхойлох, өөрчлөгдөж буй хэрэгцээг хангах бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийн тулд зах зээлийн өөрчлөлтийг байнга ажиглахад зорин ажиллдаг аж 

Дижитал шийдэл: Тус компани нь үйлчлүүлэгчидтэй chatbots-р дамжуулан харилцдаг бөгөөд ингэснээр харилцаа холбоог хурдан, шуурхай, хүртээмжтэй болгодогоос гадна хэрэглэгчдэд нэхэмжлэлээ хурдан шуурхай барагдуулах боломжийг олгодог байна. 2016 онд тус компани нь Ethereum-той хамтран хиймэл оюун ухаан, блокчейн, cloud computing судлах инкубатор болох Zhong An Technology-ийг байгуулсан билээ. 

5 Cs Платформ: Zhong An нь өөрийн платформоо 5C зарчимд нийцүүлэн хөгжүүлэхийг хичээдэг гэж мэдэгдсэн бөгөөд үүнд Convenience (тав тухтай байдал), Community(хамт олон), Colaboration(хамтын ажиллагаа), Curation (боловсруулалт), Connection(харилцаа холбоо) орно.

Zhong An технологийн шинэ инновацийг өөрийн үйлчилгээндээ нэвтрүүлэхийн зэрэгцээ дэлхийн бусад даатгалын компаниудад технологийн экспортлогч орон болсон бөгөөд үүнээсээ 112.4 сая юань бүхий нэмэлт орлогыг олжээ. Тус компани 2018 оны хоёрдугаар хагаст Японы SoftBank холбооны Vision Fund сангаар дамжуулж 100 сая долларын хөрөнгө оруулалт татаж чадсан байна.

3. Lemonade

Web: https://www.lemonade.com 

Юу хийдэг вэ?

Нью Йорк хотод байрладаг Lemonade нь 2015 оноос хойш үл хөдлөх хөрөнгө өмчлөгчид болон түрээслэгчдэд зориулан даатгалын бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн даатгалын технологийн компани юм.

Ямар технологи ашигладаг вэ?

Lemonade нь  peer-to-peer буюу хэрэглэгч хоорондын зарчимд суурилдаг бөгөөд гол зарчим нь даатгуулагчид бие биенээ даатгуулахад оршино. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид гэр, орон сууцаа даатгуулсан шимтгэлээ бусад байшин өмчлөгчид эсвэл түрээслэгчидтэй (хэрэглэгчидтэй) нэгтгэн хуримтлал үүсгэх замаар явах бөгөөд хэрэв тухайн хүрээллийн хэрэглэгч дараа нь нэхэмжлэл үүсгэсэн тохиолдолд тэрхүү хуримтлалаас төлөгдөх байдлаар явагддаг аж. Харин жилийн эцэст үлдсэн шимтгэлийг тухайн хүрээллийн сонгосон буяны байгууллагад хандивладаг бөгөөд үүнийг Lemonade "Giveback" бодлого гэж нэрлэдэг.

Нийт санхүүжилтийн хэмжээ 480 сая доллар хүсэн тус компани нь технологийн хувьд зан төлөвийн эдийн засаг (behavioral economics буюу хувь хүмүүс болон байгууллагуудын эдийн засгийн шийдвэр гаргах үйл явцыг сэтгэл судлал талаас судалдаг ШУ) болон хиймэл оюун ухаанд тулгуурлан ажилладаг бөгөөд автомат chatbots-р дамжуулан нэхэмжлэл шийдвэрлэх болон бодлогын андеррайтеринг (Даатгалын андеррайтеринг гэдэг нь байшин, автомашин, ​​эрүүл мэнд, амь насны даатгалын үед компанийн эрсдэлийг үнэлэх үйл явц) явууллдаг аж. Ингэснээр хэрэглэгчдээ уламжлалт бичиг цаасны ажил, аливаа шат дараалал болон хүнд суртлаас хол байх боломжийг олгосоор ирсэн ба хэдхэн жилийн өмнө тус компани даатгалын нэхэмжлэлийг гурван секундын дотор шийдвэрлэж, insurtech салбарт дэлхийн дээд амжилтыг тогтоож байв.  

 Яагаад амжилттай яваа вэ?

Хэрэглэгчид Lemonade-н бүх үйлчилгээг гар утасны аппликейшнээр дамжуулан эсвэл онлайнаар бүртгүүлэн авах боломжтой ба нэхэмжлэл гаргах үйл явцийг автоматжуулснаар нэхэмжлэл гаргах, нөхөн төлбөр авах зэрэг үйлчлгээг хялбар, түргэн шуурхай авах боломжтой юм.

Нэмэлт үйлчилгээнүүд: Zero Everything буюу Lemonade-с гаргсан Бүх зүйл тэг бодлого нь олон жижиг зүйлсээ даатгуулах хүсэлтэй хэрэглэгчид тохиромжтой юм. Энэхүү бодлого нь гаргасан нэхэмжлэлийн суутгалаас татгалздаг. Жишээлбэл хэрэглэгчийн 350 долларын үнэтэй таблет эвдэрсэн гэж үзвэл бусад даатгалын үйлчилгээнүүд 100 долларыг суутган 250 доллар олгох бол Lemonade-н энэхүү үйлчилгээг ашиглагласнаар хэрэглэгч 350 долларыг бүрэн авах боломжтой. 

Мөн хэрэглэгчид өөрсдийн үнэ цэнэтэй зүйлсийнхээ (урлагийн бүтээлүүд, үнэт эдлэл, дугуй, хөгжмийн зэмсэг гэх мэт) даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд жишээлбэл, үнэт эдлэлийн даатгалын хамрах хүрээний стандарт хязгаар нь 1500 доллар байдаг бол Lemonade-г ашиглан $50,000 болгож өсгөх боломжтой юм. 

 

4. Neos

Web: https://neos.co.uk/ 

Юу хийдэг вэ?

Лондонд үйл ажиллагаа явуулдаг гарааны бизнес болох Neos нь 2016 онд байгуулагдсан бөгөөд Internet of Things буюу юмсын интернет (програм хангамж болон аливаа технологид суурилсан, дата цуглуулж хуваалцаж буй интернетээр холбогдсон төхөөрөмж, объектуудын сүлжээ) гэх мэт хамгийн сүүлийн үеийн даатгалын технологийг ашиглан smart-home insurance буюу ухаалаг гэрийн даатгалын (ухаалаг технологи ашигладаг үл хөдлөх өмчлөгч, гэрийн эздэд зориулсан даатгалын урамшуулал бүхий үйлчилгээ) бодлогыг давхар хэрэгжүүлсээр байгаа иржээ. 

Ямар технологи ашигладаг вэ?

Neos нь мөн орон байрны хамгаалалтын хэрэгслүүдийг санал болгодог бөгөөд энэ нь байшин өмчлөгчдөд гарч болзошгүй гал түймэр, ус алдалт, эвдрэл гэх мэт бусад ослын талаар сэрэмжлүүлэх боломжийг олгосоор байгаа юм. Тус үйлчилгээнд гэрийн аюулгүй байдлын камер, утаа мэдрэгч, болон бусад төрлийн ухаалаг мэдрэгчүүд багтдаг байна.  Neos аппликейшнаар дамжуулж бүхий л хэрэгслүүдийг хянах боломжтой бөгөөд тус аппаппликейшн нь асуудалтай байж болзошгүй хэсгүүдийг сэрэмжлүүлэх үүднээс дохиолол өгөх зориулалттай аж.Үүнд: Урд хаалга нээлттэй үлдэх эсвэл гал тогооны өрөөнд ус гоожиж эхлэх гэх мэт.

Neos нь Cloud computing (инноваци, уян хатан байдал, эдийн засгийн хэмнэлттэй шийдлийг болгохын тулд компьютерийн серверүүд, багтаамж, мэдээллийн бааз, сүлжээ, програм хангамж, аналитик болох тооцоолиийн системүүдийг интернэтээр дамжуулан хүргэх оролдлого) ба Big data (их өгөгдөл буюу маш их хэмжээний дата өгөгдөлүүд) технологийг ашигладаг бөгөөд үйл явцын автоматжуулалт, бизнесийн оюун ухаан, дэвшилтэт дүн шинжилгээний олон янзын хэрэгцээг хангахуйц бодит өгөгдлийн хөрөнгийг бий болгодог масштабтай, уян хатан өгөгдлийн шийдл(data solution)ийг боловсруулж хэрэгжүүлдэг ажээ. 

Яагаад амжилттай яваа вэ?

Тус компани даатгалын салбарт шинэлэг шийдвэрийг санал болгосоор буй бөгөөд хэрэглэгчиддээ амар тайван байдлыг ологоход гол зорилго нь оршино. Гэрийн аюулгүй байдлыг хамгаалахаас гадна олон төрлийн шинэлэг үйлчилгээг санал болгодогоороо онцлог ажээ.Үүнд:

Засварын мөнгөн олголт: Neos аливаа ослын засвар хийлгэх тохиолдолд 1000 фунт хүртэлх стерлинг даатгуулагчид төлөх болно.

Унадаг дугуйн даатгал: 1000-25,000 фунт стерлинг хүртэл хамрах боломжтой унадаг дугуйнд зориулсан үйлчилгээ.  

Ногооны талбай, цэцэрлэгт талбайн даатгал: Хэрэглэгчид цэцэрлэгт талбайгаа 5,000 фунт стерлинг хүртэл даатгах боломжтой .

Тус компани Британий Postonline сайтаас гаргадаг шилдэг Insurtech 100 жагсаалтын 6-р байранд орсон ба 6 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалтаар олон улсын даатгалын шилдэг бизнесүүдийг татан оролцуулж ихэнх хувийг эзэмших болсон юм.

5. Metromile

Web: https://www.metromile.com 

Юу хийдэг вэ?

Шилдэг insurtech-н жагсаалтанд эргээлзээгүй багтдаг компаний нэг бол яахын аргагүй Metrolimile билээ. Сан Франциско хотод 2011 онд үйл ажиллагаа эхлүүлсэн тус компани өнөөдөр автомашины даатгалын үйлчилгээ үзүүлэгч тэргүүлэгч компаниудын нэг болжээ. 

Ямар технологи ашигладаг вэ?

Metromile нь нэхэмжлэл хянах, болон төлбөр тооцоогоо түргэсгэх зорилгоор machine learning буюу машин сургалт (аналитик загвар бүтээх ажлыг автоматжуулдаг өгөгдөлд дүн шинжилгээ хийх арга) болон өгөгдлийн шинжлэх ухаан зэрэг технологийг ашигласнаар автомашины даатгалыг илүү хялбар бөгөөд хэрэглэгчдэд ээлтэй болгожээ. Тус компаний аппликейшныг ашиглан хэрэглэгчид автомашиний сарын явсан милийн тоо, гудамжны дохиолол, түлш хянагч, 24/7 зөвлөхтэй холбогдох гэх мэт үйлчилгээнүүдийг авах боломжтой юм. Мөн энэхүү аппликейшн нь автомашины байршлыг хянадаг бөгөөд хулгайлагдсан үед тээврийн хэрэгслийг олоход тусалдаг байна.

Тус компаний бизнесийн загварийн дагуу хэрэглэгчид сарын төлбөр болон явсан нэг мил бүрт(pay-per-mile) хураамж төлөх хэрэгтэй бөгөөд жолоочийн нас, зээлийн түүх, тээврийн хэрэгслийн төрөл, жолоочийн түүх, өмнөх даатгалын хугацаа зэрэг үндсэн хуурамжинд хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үздэг аж.

Яагаад амжилттай яваа вэ?

Хэрэглэгчийн сэтгэл ханамжинд зориулсан түргэн шуурхай үйлчилгээ: Жишээлбэл, хэрэв осол аваар гарвал хэрэглэгчид онлайнаар эсвэл гар утсан дээрх апп-аар дамжуулан нэхэмжлэл гаргах боломжтой бөгөөд олон хоног хүлээхийн оронд Metromile нэхэмжлэлийг хэдхэн цагийн дотор шийдвэрлэх боломжийг олгодог юм.

Нүүрсний хорт хийг бууруулах бодлого: Metromile цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, нүүрстөрөгчийн хийг бууруулах зорилтыг тавин ажилласаар байгаа бөгөөд хэрэглэгчдийг аль болох автомашин бага жолоодох, үүний оронд алхах, дугуй унах зэрэг идэвхтэй lifestyle-г дэмжих зорилгоор миль тутамд төлөх даатгалын загварыг гаргасан ажээ.

Түүнчлэн энэхүү pay-per-mile загварын ачаар хэрэглэгчид жолоодоогүй үедээ ч стандарт хураамж төлөхөөс шаардлагатай болдог бусад даатгалуудаас илүүтэйгээр зөвхөн туулсан милийнхээ төлбөрийг төлөх боломжтой болсон юм. Тус компанийн мэдээллэсэнээр Metromile автомашины даатгалтай хэрэглэгчид жилд дунджаар 741 доллар хэмнэж буй аж. Мөн хэрэглэгчид Metromile аппликейшнээр дамжуулан автомашин засварын газартай холбогдон захиалга өгөх боломжтой юм.

Эх сурвалж:

Top 10 insurtech companies | Lists | Fintech Magazine

Top 15 Insurtech Companies in 2020 - Zfort Group

Cloud Service Engine_CSE_HUAWEI CLOUD

Machine Learning: What it is and why it matters | SAS

White Label - Altkom Software & Consulting

What is cloud computing? A beginner's guide | Microsoft Azure

Behavioral Economics - Investopedia

Internet of things - Wikipedia



1 сарын 25, 2022