ЦАХИМ ХУДАЛДААНЫ ТОП 5 ФИНТЕК

Энэ удаагийн нийтлэлдээ бид дэлхийн хамгийн том, амжилттай яваа цахим худалдааны буюу e-commerce финтекүүдийг тэдний санал болгодог бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнес модел болон амжилтын түлхүүрийн хамт та бүхэнд танилцуулахаар бэлтгэлээ.

1. Amazon

Юу хийдэг вэ?

E-commerce хэмээх финтекийн салбарыг дурьдаж л байгаа бол Amazon-ыг мартаж үл болно. Тус компани нь цахим худалдааны салбарт тэргүүлэгч бөгөөд дэлхий дахинд үнэнч хэрэглэгчидтэй. Jeff Bezoz үүсгэн байгуулагчтайгаар бүтсэн компани нь анх номын худалдааны цахим талбар байдлаар үүсч байсан бөгөөд цаашдаа илүү төрөлжжээ. 

Бизнес загвар

Amazon компани нь C2C (Customer-to-customer) буюу хэрэглэгчид хоорондын, мөн B2C (Business-to-customer) буюу бизнесийн байгууллага хэрэглэгчид хоорондын жижиглэн худалдааг хялбарчилж өгсөн веб портал хэлбэрээр бизнесээ эрхэлдэг.

Яагаад амжилттай яваа вэ?

  1. Юуны түрүүнд Amazon-ы асар том SKU (Stock Keeping Unit)-гийн тоотой. SKU гэдэг нь аливаа бараа бүтээгдэхүүнийг бусад бараанаас ялгаруулдаг, онцлог кодыг хэлдэг. Тэгэхээр Амазонд маш олон төрлийн бараа зарагддаг учир худалдан авагчдад нэг дор олон төрлийн хэрэгцээгээ хангахад хялбар байдаг.

  2. Амазон бол үнэгүй хүргэлт, мөн төлбөрийн буцаалтыг санал болгосон хамгийн анхдагч компани байснаараа өрсөлдөгчиддөө том барьер үүсгэж, үйлчлүүлэгчдийг татжээ.

  3. Нэг шөнийн дотор хүргэлт хийгддэг нь хүргэлт хүлээх шаардлагыг устгаж, хүргэлтийн ийм түвшний хурдыг санал болгосон анхны компаниудын нэг аж.

2. eBay

Юу хийдэг вэ?

eBay хэмээх үндэстэн дамнасан корпораци нь орон орны худалдагч болон худалдан авагчдын сүлжээг холбодог онлайн захыг бүтээсэн билээ. Тус компанийн платформд 2021 оны байдлаар нийт 187 сая худалдан авагчид бүртгэлтэй байдаг. eBay дээр худалдан авалт хоёр янзаар явагддаг: (1) дуудлага худалдааны зарчмаар буюу хэрэглэгчид аливаа бараа бүтээгдэхүүнд төлөх боломжтой ба хүсэлтэй байгаа хамгийн өндөр дүнгээ бичих байдлаар худалдан авалт хийнэ, (2) энгийн буюу тогтсон үнээр барааг худалдаж авна. Тэдний цахим зах нь хувцас, ургамал мод, цахилгаан бараа, ховор цуглуулга, эртний эдлэл, уран зураг, бичиг хэрэг гэх мэт маш өргөн хүрээний бүтээгдэхүүний худалдааг хялбарчилж өгдгөөрөө алдартай.

Бизнес загвар

C2C (Customer-to-customer) буюу хэрэглэгчид хоорондын, мөн B2C (Business-to-customer) буюу бизнесийн байгууллага хэрэглэгчид хоорондын жижиглэн худалдааг хялбарчилж өгсөн веб портал хэлбэрээр бизнесээ эрхэлдэг.

Яагаад амжилттай яваа вэ?

  1. Тэд технологийн хөгжлийн хувьд HTML5, Google Analytics, jQuery гэх мэт нийт 85 өөр төрлийн технологийн бүтээгдэхүүн ашиглаж, үйлчилгээний чанараа сайжруулдаг. Харин вебсайтандаа iPhone/Mobile Compatible, Viewport Meta, SSL гэх мэт нийт 29 технологийн хэрэгсэл ашигладаг аж.

  2. Технологийн маш хүчтэй дэ мжлэгээс гадна тэдний 2000-аад оноос PayPal-тай хамтарсан нь тэдний амжилтын хамгийн том хүчин зүйлсийн нэг мөн. eBay дээр хэрэглэгчид PayPal-аар төлбөр тооцоогоо гүйцэтгэх боломжийг олгосон нь том давуу тал болсон билээ. eBay болон PayPal-ын түншлэлийн тухай та манай “Финтекийн амжилтын түүхүүд” нийтлэлээс дэлгэрэнгүй унших боломжтой.

3. JD.com

Юу хийдэг вэ?

JD.com буюу JingDong компани нь цахилгаан бараа, гар утас, компьютер зэрэг бүтээгдэхүүний жижиглэн худалдааны e-commerce гэдгээрээ илүү онцлогтой Хятадын финтек компани билээ.

Бизнес загвар

C2C (Customer-to-customer) буюу хэрэглэгчид хоорондын, мөн B2C (Business-to-customer) буюу бизнесийн байгууллага хэрэглэгчид хоорондын жижиглэн худалдааг хялбарчилж өгсөн веб портал хэлбэрээр бизнесээ эрхэлдэг.

Яагаад амжилттай яваа вэ?

Jingdong компанийн амжилтын нууц ердөө доорх логоны доор бичээстэй байдаг дөрвөн үнэт зүйлээс шууд хамааралтай аж.

JD.com гэсний доор “илүү олон, хурдан, сайн, хэмнэ” гэсэн бичигтэй байдаг. Маш олон төрөл зүйлийн бараа бүтээгдэхүүн санал болгохоос гадна last-mile delivery буюу хүргэлтийн хамгийн эцсийн шат дамжлагад анхаарсан логистикийн стратеги ашиглан, хурдан шуурхай үйлчилгээтэйгээрээ үйлчлүүлэгчиддээ ээлтэй байдлаар ажилладаг.

Харин Хятадад хэт хямд, үүнийгээ дагаад чанаргүй бараа бүтээгдэхүүн олон байдаг гэсэн асуудалтай хэрэгэлэгчид түгээмэл тулгардаг тул ялангуяа цахимаар дэлгүүр хэсэхээс эмээдэг байна. Харин JD.com-ын бусад цахим дэлгүүрүүдээс ялгардаг хамгийн том давуу тал нь тэд худалдагч, худалдан авагчийг зуучлан борлуулдаг бараа бүтээгдэхүүнүүддээ өндөр чанарын шаардлага тавьдаг тул сайн чанарын бараа бүтээгдэхүүн олон нийтэд санал болгож чаддаг байна.

4. Shopify

Юу хийдэг вэ?

 Канад улсад байрлалтай  e-commerce буюу цахим худалдааны компани болох Shopify Inc нь худалдаа эрхлэгчдэд өөрийн онлайн дэлгүүрээ байршуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой платформоор хангадаг билээ. Мөн төлбөр тооцоо, маркетинг, тээвэрлэлт, хэрэглэгчидтэй харилцах хэрэгсэл зэрэг олон төрлийн үйлчилгээний багцыг санал болгодогоороо хэрэглэгчдийн таашаалд нийцээд буй.

Бизнес загвар

Shopify нь онлайн C2C (Customer-to-customer) буюу хэрэглэгчид хоорондын жижиглэн худалдааг хялбарчилж өгсөн веб портал хэлбэрээр бизнесээ эрхэлдэг бөгөөд мэдээлэл хадгалах, бүтээгдэхүүн нэмэх, захиалга боловсруулах боломжтой хянах салбарт нэвтрэх ажээ. Тус платформыг ашиглахад маш хялбараас гадна, ажиллаж сурахад зориулсан олон хөтөч, тайлбар дагалддаг тул хэрэглэгчид онлайн дэлгүүрээ хурдан хугацаанд асуудалгүй ажиллуулах боломжтой аж.   

Мөн Shopify нь онлайн дэлгүүрүүд болон жижиглэн худалдааны цэгүүдэд зориулагдсан POS системтэй билээ.

Яагаад амжилттай яваа вэ?

Хэрэглэхэд хялбар: Shopify-н интэрфэйс голдуу энгийн хэрэглэгчдэд зориулагдсан байдаг бөгөөд бүтээгдэхүүн нэмэх, хөнгөлөлт үзүүлэх, захиалга боловсруулахад хялбар байдаг учраас бизнес эрхлэгчид Shopify-г сонгох хамгийн том шалтгаан болдог.  

Бизнэс эхлүүлэх өртөг бага : Shopify үйлчилгээний төрлөөс шалтгаалж сард 29 доллараас 79 долларын төлбөртэй.

Хэрэглэгчийн туслах: Утас, онлайн чат, имэйлээр дамжуулан техникийн тусламжийг цаг тутамд авах боломжтой. Өөртөө туслах сонголтууд бас байдаг.

5. Walmart

Юу хийдэг вэ?

Жилд хагас их наяд долларын орлого олдог Walmart бол яахын аргагүй дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны компани билээ. Тус компани сүүлийн хэдэн жилийн хугацаанд цахим худалдаанд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд нийт орлогын багагүй хувь нь онлайн борлуулалтаас бүрддэг байна. 2016 онд Walmart Jet.com-ийг худалдаж авснаас гадна цөөн тооны цахим худалдааны бусад  компаниудыг мөн өмчилж авсан юм.

Бизнес загвар

C2C (Customer-to-customer) буюу хэрэглэгчид хоорондын, мөн B2C (Business-to-customer) буюу бизнесийн байгууллага хэрэглэгчид хоорондын жижиглэн худалдааг хялбарчилж өгсөн веб портал хэлбэрээр бизнесээ эрхэлдэг. 2020 оны 3-р улирлын байдлаар Walmart-ийн цахим худалдааны борлуулалт 79%-иар өссөнөөр АНУ дахь цахим худалдааны борлуулалтын 5.8%-ийг эзэлж Amazon-ийн араас 2 дахь том e-commerce болсон юм.

 Walmart Marketplace-р саяхан дамжуулан дэлхийн брэндүүдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулах эрх нээгдсэн учир АНУ-ын борлуулагчид дэлхийн томоохон худалдааны брэндүүд, тэр дундаа Хятад дахь үйлдвэрлэлийн компаниудтай өрсөлдөх боломжтой болсон аж. Гэвч Walmart дээр дурын хүн бараа борлуулах боломжгүй бөгөөд зөвхөн Walmart-ын стандартад тохирсон бизнес эхрлэгчид тус эрхийг авах юм. Үүнд:

  • 10 гаруй идэвхтэй бүтээгдэхүүний жагсаалттай (70%; 29% нь одоогоор 100 гаруй бүтээгдэхүүний борлуулалттай) хувийн бизнесийн загвар (72%) 

  • 3 ба түүнээс дээш жилийн борлуулалтын туршлагатай (60%)

  • Хувиараа бизнес эрхэлдэг эсвэл зөвхөн цахим худалдааны бизнесээр дамжуулан орлого олдог (57%)

  • 15% -иас дээш ашигтай (60%)

  • Нийт борлуулалт 100,000 доллараас дээш  (59%)

Яагаад амжилттай яваа вэ?

Онлайн платформ дээрээ хэн зарж борлуулахыг хязгаарласанаар илүү нарийвчилсан каталогоос чанартай бүтээгдэхүүнийг сонгох боломжтой гэж үздэг байна. Мөн тус компани хамгийн чанартай барааг хамгийн боломжит үнээр хэрэглэгчдээ хүргэхийг зорин ажилладаг бөгөөд энэхүү “үнэ бус үнэ цэнэ” гэх бодлого нь тус компаний цахим худалдаа өнөөгийн амжилтад хүрэхэд гол тулгуур болсон юм.

 

Судалгаанд хамрагдсан хэрэглэгчдийн 66% нь худалдан авалтын үнэ цэнэ буюу тухайн үнэнд худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүний чанартай байдал нь дахин худалдан авалт хийхэд нөлөөлдөг гэж хариулсан бол хоёрдугаарт хямд үнэ, наймдугаар байранд түргэн хүргэлт оржээ.

6. Rakuten

Юу хийдэг вэ?

 Токио хотод төвтэй Rakuten, Inc. нь Японы хамгийн том цахим худалдааны компани юм. 1997 онд "Бизнесээс бизнес рүү, бизнесээс хэрэглэгч рүү" (B2B2C) загвараар байгуулагдсан тус компани нь цахим худалдаа, дижитал контент, харилцаа холбоо, FinTech-ийг хамарсан 70 гаруй төрлөөр үйл ажиллагаагаа явуулсаар дэлхийн даяар 1.2 тэрбум гаруй гишүүнтэй болжээ. 

Бизнес загвар

Тус компаний B2M (Business-to-many) өөрөөр хэлбэл B2B2C загварт тулгуурласан e-commerce платформ болох Rakuten Ichiba нь японы хамгийн том цахим худалдааны сайтуудын нэг юм. 

Үүнээс гадна тус компаний хүрээнд мессеж апп Viber, цахим ном дижитал контент, дистрибьютер Kobo, Японы дөрөв дэхь үүрэн холбооны оператор компани Rakuten Mobile ордог аж. Тус компанийг "Японы Амазон" гэж нэрлэдэг бөгөөд 170 гаруй улс орон 29 бүс нутагт 700 сая хэрэглэгчидтэй, 14826 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. 

Яагаад амжилттай яваа вэ?

Бизнэсийнхээ өвөрмөц байдлыг харуулах боломж: Тус вэбсайт нь бизнэс эрхлэгчдэд өөрсдийн хуудсаа дизайн хийн бизнэсийнхээ өвөрмөц байдлыг харуулах боломжийг олгодог. Энэ нь бусад брэндээс ялгарах, адил төстэй харагдахас сэргийлж өгдөг тустай юм. 

Rakuten Super Points: Хэрэглэгчид Rakuten Super Points Loyalty хөтөлбөрөөр дамжуулан оноо(100 иенийн худалдан авалт тутамд 1 оноо) цуглуулах боломжтой. 1 оноо нь худалдан авалт эсвэл аялал жуулчлалын захиалга хийхэд ашиглаж болох JPY 1-тэй тэнцүү байна. 

Эрсдэл бага: Төлбөрийн аюулгүй байдлыг хангаж, төлбөр тооцооны олон төрлийн  сонголтыг хэрэглэгчид олгохоос гадна эрсдэлийг бууруулах зорилгоор дотоод хууль тогтоомжийн дагуу бизнэс эхрлэгчид, борлуулагчдын бүтээгдэхүүнийг стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхийг өдөр бүр нарийвчлан шалгадаг. Хэрэглэгчид мөн аливаа барааны талаар мэдээллэх боломжтой байна.





 

Эх сурвалж

These 8 e-commerce giants are redefining retail around the world - TechRepublic

8 Largest eCommerce Companies in the World and No, Alibaba is Not the Largest Chinese eCommerce (axiomq.com)

The 7 Largest E-Commerce Companies in the World | The Motley Fool

5 Largest Ecommerce Companies in the World - Insider Monkey

15 Largest Ecommerce Companies in the World (yahoo.com)

eBay - Crunchbase Company Profile & Funding

Why Is Amazon So Successful? (7 Keys To Amazon’s Success) (scoutsft.com)

JD.com: Building a Chinese E-Commerce Leader - Technology and Operations Management (hbs.edu)

5 Reasons Walmart’s eCommerce Strategy is Winning

Rakuten

Business model of Rakuten



1 сарын 25, 2022