2022 ОНД АЖИГЛАХ ХЭРЭГТЭЙ ФИНТЕК САЛБАРЫН 5 ЧИГ ХАНДЛАГА
Цар тахал нь хүн төрөлхтний ажил, амьдрал тэр байтугай худалдан авалтын хэв маягийг бүхэлд нь өөрчилсөн гэж хэлж болно. Эдгээр нь банк, санхүүгийн байгууллагуудад нөлөөлснөөр тохирсон шинэ шийдлүүдийг тодорхойлох шаардлага тулгарч байна. Үүнээс үүдэн 2022 он болон хойших жилүүдэд дараах үндсэн 5 чиг хандлагууд Финтек салбарт давамгайлах төлөвтэй байна.
1. Дижитал/нео банкуудын өсөлт. (The rise of digital/neo banks)
Необанкууд нь уламжлалт банкуудыг бодвол ямар ч биет салбаргүй, компьютер, таблет эсвэл ухаалаг гар утсаараа дамжуулан хандах боломжтой бүрэн дижитал байдаг. Тус салбар 2020 онд 30+ тэрбум ам.доллараар үнэлэгдэж, ирэх найман жилийн хугацаанд жилийн нийлмэл өсөлт 47.7 хувиар өсөх төлөвтэй байна.
2. Бодит цагийн хил дамнасан гуйвуулга. (Real-time cross-border payments)
Одоогоор 60 гаруй улс орон бодит цагийн төлбөрийн системтэй байгаа бөгөөд 2020-2024 оны хооронд хагас сая гаруй гүйлгээ хийгдэж жил бүр 40%-ийн өсөлттэй байх төлөвтэй байна.
3. Нээлттэй банк. (Open banking)
API технологид суурилсан нээлттэй банкны үйлчилгээг ашиглан арилжааны банкууд болон үйлчилгээ үзүүлэгчид харилцагчийн баталгаажуулсан өгөгдлийг ашиглан санхүүгийн үйлчилгээг саадгүй хүргэх боломжтой болдог. Санхүүгийн мэргэжилтнүүд нээлттэй банкийг дэмждэггүй банкууд нь хэрэглэгчиддээ илүү сайжруулсан үйлчилгээ үзүүлэх, цаашлаад өсөж дэвших боломжоо хязгаарладаг гэж үзэж байна.
4. Хиймэл оюун ухаан (AI) ба Machine Learning (ML).
Машин сургалтын хэрэглүүрүүд нь их хэмжээний өгөгдлийг боловсруулах, үнэн зөв дүгнэлтэд хүрэх, цаашлаад цаг хугацаа хэмнэх боломжийг олгодог. Машины сургалт нь тогтмол хөгжсөөр байгаа бөгөөд тус салбараас ашиг хүртэх гол салбаруудын нэг Финтек салбар юм. IHS Markit-ийн судалгаагаар Дэлхийн банкны AI-ийн бизнесийн үнэлгээ 2030 он гэхэд 300 тэрбум ам.долларт хүрэх тооцоог гаргажээ. Мөн 2023 он гэхэд Чатбот ашиглах харилцагчдын тоо 79 хувьд хүрнэ гэж таамагласан байна
5. Banking-as-a-Services (BaaS)
BaaS нь зөвшөөрөлтэй банкууд дижитал банкны үйлчилгээгээ бусад банк бус бизнесүүдийн бүтээгдэхүүнтэй нэгтгэн үйлчилгээ үзүүлэх загварыг хэлдэг.
Сүүлийн жилүүдэд BaaS платформ болон үйлчилгээнүүд нь нээлттэй банкны зарчмыг ашиглан санхүүгийн үйлчилгээг хүргэхэд зардал бага, үр ашигтай аргуудын нэг болоод буй. Банк санхүүгийн байгууллагууд финтекүүдтэй хамтран шинэлэг технологийг авчирах, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах зорилгоор BaaS үйлчилгээг ашиглах төлөвтэй байна.
Эх сурвалж: thepaypers.com
- 20 жилийн ойн баярын мэнд хүргэе
- МОНГОЛЫН ФИНТЕКИЙН ӨНӨӨГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ФИНТЕК ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ КОМПАНИУД
- 2022 ОНД АЖИГЛАХ ХЭРЭГТЭЙ ФИНТЕК САЛБАРЫН 5 ЧИГ ХАНДЛАГА
- Финтек салбарынхан ирээдүйгээ ингэж харж байна
- ФИНТЕК ЗЭЭЛ: ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ, P2P, BNPL, МОНГОЛЫН СОРИЛТУУД
- ЦАХИМ ХУДАЛДААНЫ ТОП 5 ФИНТЕК
- ДЭЛХИЙН ТОП 4 ХӨРӨНГИЙН ЗАХ БҮХИЙ FINTECH-ҮҮД
- ДЭЛХИЙН ТОП 7 БРОКЕР ФИНТЕК
- ФИНТЕК ГЭЖ ЮУ ВЭ?
- ДААТГАЛЫН ШИЛДЭГ 5 INSURTECH
- ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ТОП 5 ФИНТЕК
- ТӨЛБӨРИЙН ТООЦООНЫ ДЭД БҮТЭЦ: АТМ-ИЙН ГҮЙЛГЭЭНИЙ БОЛОВСРУУЛАЛТ
- ДЭЛХИЙН ФИНТЕКИЙН ЗАХ ЗЭЭЛД ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТУУД
- МОНГОЛЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМИЙН ДЭД БҮТЭЦ
- ДЭЛХИЙН ФИНТЕК САЛБАРЫН АМЖИЛТЫН ТҮҮХҮҮД
- КРИПТОВАЛЮТ АРИЛЖААНЫ ШИЛДЭГ 5 ФИНТЕК
- Финтек зээлийн үйл ажиллагаа эрхлэгчидтэй уулзалт хийлээ
- Storepay
- Steppe group
- ARD
- POCKET АППЛИКЕЙШН танилцуулга
- HI PAY АППЛИКЕЙШН танилцуулга
- Grapecity: Финтекийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга
- “Zeely“ танилцуулга
- SupPAY танилцуулга
- Robinhood 70 сая долларын торгуулийг АНУ-ын СЗХ-д төлөхөөр болжээ
- VTB болон Visa компани ‘pay-by-glance’ програмаа тестэлж байна
- Их Британи, Скандинавын орнууд нээлттэй банкны системд бэлэн байдлыг тэргүүлж байна
- ComplyAdvantage компани Goldman Sachs-аас 20 сая долларын хөрөнгө оруулалт нэмж авчээ
- US Bank видео банкны үйлчилгээ үзүүлж байна
- HSBC банк, ING групп нар BNPL үйлчилгээ үзүүлэгч Divido компанид хөрөнгө оруулжээ
- 2024 он гэхэд онлайн бус дэлгүүрийн борлуулалтын 7 хувь нь л бэлэн мөнгөөр хийгдэх төлөвтэй байна
- American Express нислэгийн төлбөрт BNPL загварыг нэвтрүүллээ
- Clover, PayBright компаниуд хамтран Канадын ЖДҮ эрхлэгчдэд BNPL/Одоо аваад дараа төл/ үйлчилгээг санал болгож эхэлжээ
- Итали улс дижитал батлан даалтын гэрээний блокчэйн гаргахаар болжээ
- Икигай компани 1.2 сая фунт стерлинг цуглуулах кампанит ажил эхлүүллээ
- Энэтхэгийн Нөөцийн банк дата хадгалалтын журмыг зөрчсөн American Express-ийн эсрэг арга хэмжээ авжээ
- Норвеги улс төв банкны дижитал валютаа/CBDC/ тест хийхэд бэлдэж байна.